Цаг үеЭнтертейнмент

Оогий: Миний нөхөр Австриалийн нэр хүндтэй улс төрч

“Оогий хийлс” болон “Оогий Эдү” хөтөлбөрийг үүсгэн байгуулагч, Австралийн “АйТи” компанийн Глобал пи ар захирал, Австрали Азийн бизнес консулын ТУЗ-ийн гишүүн, МҮОНТВ-ийн Австрали дахь сурвалжлагч О.Оюунцэцэгийг танихгүй хүн ховор.

Түүний “Оогий” брэндийн бүтээгдэхүүн дэлхийн зах зээлд амжилттай худалдаалагдаж байгаа.

Ганц бие ээж статустай олон жил амьдарсан тэрээр хэдэн жилийн өмнөөс гадаад эрийг хань нөхрөөрөө сонгож, цайг нь чанах болсон. Тэрээр нөхрийнхөө тухай “Миний нөхөр ирээдүйн Австралийн Ерөнхий Сайд” гэж хэлдэг.

Энэ тухай хэвлэлд ярихдаа “Крис бид хоёр хараахан гэрлээгүй байгаа. Одоо сүй тавиад дөрвөн жил гаруй болж байна. Хуримаа төлөвлөсөн байгаа. Маш өндөр боловсролтой, сайн эр хүн. Хүмүүс намайг Австралийн бэр боллоо л гээд байгаа. Үнэндээ Крис маань л монголын хүргэн болоод байгаа юм шүү дээ. Монголыг гэсэн сэтгэлтэй, элэгтэй сайн залуу. Энд асуудалд орсон монгол хүмүүст маань ч ямар ч ашиг харалгүй сэтгэлээсээ тусалдаг. Мэддэг хүмүүс нь хүндэлдэг юм аа. Аан, тэр ирээдүйн ерөнхий сайд гэдгийг би хэлээгүй юм аа.

Австралийн нэлээн нэр хүндтэй настай улстөрч тэгж хэлсэн байхгүй юу. Би улс төрөөс хол байхыг эрмэлздэг. Гэхдээ хань ижил минь улс төрд орох шаардлагатай бол би бүх зүйлээр нь дэмжинэ” гэжээ.

Related Articles

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button