МэдээЦаг үе

Монголын ардчиллын талаар Ерөнхий сайд асан С.Баярын хэлсэн үгнээс онцлоё

XБНГУ-ын Конрад Аденауэр Сан Монгол Улсад суурин төлөөлөгчийн газраа байгуулж, үйл ажиллагаа явуулж эхэлсний 30 жилийн ойг тохиолдуулан “Монголын ардчилал: өчигдөр, өнөөдөр” ардчиллын VII чуулган боллоо.

Уг хуралд Монголын ардчиллын талаар Ерөнхий сайд асан С.Баярын хэлсэн онцлох эшлэлүүдийг хүргэж байна.

  • Том гүрнүүдтэй хил залгаа байдаг, байршлаасаа болоод дунд нь хавчигдаж ирсэн монголчуудын хувьд эрх чөлөө, тусгаар тогтнол, бие даасан байдал гэдэг нь юунаас ч илүү чухал.
  • Олон мянган жилийн турш нүүдэлчид байгалийн хуулиас өөр ямар нэгэн дүрэм журам, дээрээс эсвэл гаднаас тунхагласан удирдлага захиргааг хүлээн зөвшөөрөх дургүй ард түмэн байсаар ирсэн.
  • Чингис хааныг ардчилсан үзэлтэй зүтгэлтэн байсан эсвэл тухайн үеийн Монголын нийгэм сүрхий ардчилсан нийгэм байсан гэж би нотлох гэж оролдохгүй. Гэхдээ төлөөллийн ардчилал, сонгуулийн суурь зарчим Чингис хааны үед хэрэгжиж эхэлсэн.
  • 1,000 жилийн өмнө талын нүүдэлчид төрийн хэрэгт өнөө цагийн ардчиллын арга хэлбэрийг ашиглаж байсан.
  • Тогтвортой, зохион байгуулалт сайтай төр засгийг хүчээр биш эвээр, дарангуйллаар биш зөвшилцлөөр, тулгалтаар биш сонгуулиар байгуулах ёстой гэдгийг талын нүүдэлчид эрт дээр үеэс мах, цусандаа шингэтэл ойлгосон.
  • Ардчилсан механизм ашиглахаас гадна нийгэм, эдийн засаг, гадаад харилцаанд хүртэл өнөөдөр дэлхий нийт чухалчлан үзэж байгаа зарчим, арга хандлагыг Чингис хаан нэвтрүүлж байсан нь сонин.
  • Төрөө байгуулах ардчилсан механизм нь араасаа чөлөөт худалдаа, эрх зүйт харилцаа, шашны үзэл зэргийг дагуулдаг нь нэг ёсны зүй тогтол байж мэдэх юм гэж боддог.
  • Асуудлыг олноороо хэлэлцэн шийддэг нүүдэлчдийн арга, зарчим нь өнөөгийн Монголд ардчиллыг тогтоон, хэвшүүлэхэд түүхэн чухал суурь болсон.
  • Шинэ Монголын ардчилсан үйл явцад авлига, ажилгүйдэл, хавтгайрсан халамж, архидалт, шударга бус шүүх гээд олон бэрхшээл тулгарсаар ирсэн. Одоо ч тулгарч байгаа.
  • Монгол Улс ардчилсан реформоо богино хугацаанд тун эрчимтэй эхлүүлсэн байдаг. 20 дугаар зууны Монгол Улс нь Ази номхон далайн бүс нутгийнхаа улсуудаас харилцаа хамаарлын хувьд харьцангуй хол явж ирсэн. Харин Зөвлөлт Холбоот Улс, Зүүн европт өрнөж байсан улс төр, нийгмийн үйл явцад илүү ойр, сайн, муу нөлөөнд нь өртөмтгий улс байсан.

Related Articles

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button