Цаг үеЭнтертейнмент

Болдын охид болох NS хамтлаг Солонгос артист JESSI-гийн клипийг дуурайсан уу?

Хэдхэн хоногийн өмнө VOICE OF MONGOLIA шоуны шилдэг оролцогч нар болох Г.Саруултуяа, Н.Энэрэлсайхан нь Камертон хамтлагийн дуучин Болдын B Production-ын шинэ артистууд болж NS гэх хамтлаг болон шинэхэн дуугаа сонсогч түмэндээ танилцуулсан билээ.

Тус дуу нь Дон дон нэртэйгээр гарч өнгөлөг зураглал, тачаангүй байдлыг хослуулсан сайхан клиптэй бөгөөд тус клипийг TJ Entertainment хийсэн юм.

Сонсогчдоос өндөр хандалт авч байгаа тус хамтлагийн клип нь Солонгосын алдарт дуучин Jessi-ийн What Type of X дууны клиптэй тун адилхан байна гэсэн шуум бас тараад байгаа билээ.

Ямартай ч охидын цоглог хамтлаг Монголын урлагт дутагдаж байсанг нөхөж байгаад манай сайтын хамт олон болон нийт сонсогч фенүүд чинь баяртай байгааг дуулгахад таатай байна.

Мартсанаас дууны үгийг реппер NENE бичиж аяыг Энхзориг хийсэн юм.

Related Articles

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button