Цаг үе

Э.Энхбат начин ухаан оржээ

Өдгөө БНСУ-д эмчилгээ хийлгэж байгаа Э.Энхбат начин ухаан орж, дохио зангаагаар ярьж эхэлжээ.

Энэ талаар түүний ойрын эх сурвалж твиттер хуудаснаа “Э.Энхбат начин ухаан орж амь нас нь үхлээс холуур болсон сайхан мэдээтэй өдөр байлаа. Юм ярьж чадахгүй ч нүд нь нээгдэж дохио зангаагаар хэлж байгаа. Өчтэй газар өвчингүй газар, мэдээ орсон газар, ороогүй газар аа” гэжээ.

Улсын начин Э.Энхбатыг Олимпийн аварга Н.Түвшинбаяр зодож ноцтой хүнд гэмтээсэн хэрэг гараад сар гаруйн хугацаа өнгөрч байна. Э.Энхбат начин Монголд ухаан орохгүй байсаар БНСУ-ыг зориод байсан юм.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button