ТрендЦаг үе

Хөл хориог сунгах уу?

4-р сарын 10-ны өдрийн 06.00 цагаас 04 дүгээр сарын 25-ны өдрийн 00.00 цаг хүртэл улсын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжсэн. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд голомтыг хумьж тархалтыг хязгаарлах зорилго тавьсан юм.

Хатуу хөл хорио тогтоохгүй бол 04 дүгээр сарын дунд үед өдөрт мянган хүн халдвар авч, 20-с дээш хүн еед болно гэсэн тооцооллыг судлаачид гаргасан. Иймд эрсдэлийг 2-3 дахин бууруулахын тулд Засгийн газар дээрх шийдвэрийг гаргалаа. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт коронавирусийн халдвар авсан хүмүүсийн тоо өдрөөс өдөрт өсөж, еед бологсод нэмэгдсээр. Иймээс холбогдох албаныхан хөл хориог дахин 14 хоногоор сунгах санал гаргаад байгаа юм.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button