Хайр, гэр бүл

Хүүдээ зүрхээ өгсөн аавын сүүлчийн үгс

Мөнгө маш чухал үүрэг гүйцэтгэх тохиолдол хүний амьдралд учирдаг.

Энэ залуугийн хүүд яаралтай зүрх шилжүүлэн суулгах мэс засал хийлгэх шаардлага гарч түүнд хэдхэн хоногийн хугацаа л үлдсэн. Асуудлыг шийдэх мөнгө тэдэнд байгаагүй тул хайртай хүүдээ аав нь өөрийн зүрхээ өгөхөөр шийджээ. Шийдвэр гаргахдаа ч эргэлзэж тээнэгэлзсэнгүй.

Хүү нь нэг удаа ааваасаа: “Аав аа, дараагийн төрсөн өдрөөр та надад юу бэлэглэх гэж байна?” гэж асууж байжээ. Аав нь хүүдээ захидал үлдээж, хүү захидлыг аваад: “Би чамд зүрх бэлэглэлээ” хэмээх өгүүлбэрийг олж уншлаа. Энэ бол үнэхээр сэтгэл хөдөлгөм түүх төдийгүй олон хүний хувьд сургамжтай байх болов уу гэж бодож байна. Бид ямар их мөнгийг хий дэмий салхинд хийсгэж байна вэ… Энэ хүнд мөнгө байсангүй, тиймээс тэр өөрийнхөө хувьд хамгийн зөв шийдвэрийг гаргасан байна. Эцэг хүний хувьд хүүдээ үлдээсэн эцсийн үгээ бичлэг болгон үлдээжээ. Та тус бичлэгийг youtube-ээс Father’s final words to his dying son гэж хайж үзэж болно.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button