Хайр, гэр бүл

“Аппрентис”-аас тодорсон О.Амарболд ажлыг багаасаа хийж эхэлсэн.

“Монгол HD” телевизийн “Аппрентис” шоу өнгөрсөн өвөл үзэгчдийг телевизийн емне уяж байсан.Хамгийн шилдэг CEO буюу гүйцэтгэх захирал сонгох тус шоуны үзэгчдийн хайр хүндэтгэлийг хүлээсэн оролцогч бол О.Амарболд. Өдгее 26 настай тэрээр Ард Лайф ХХК-ийн Үйл ажиллагаа хариуцсан захирлаар ажиллаж байгаа.Энэ бүх амжилтад хүрэхийн тулд багаасаа ажил хийж, нийгмийн харилцаанд орж байсан гэнэ.

Энэ тухайгаа тэрээр “Хамгийн анх Жангфу хэмээх Хятад хоолны ресторанд 14 настай байхдаа зуны амралтаараа анх зөөгчийн ажил хийж анхны цалингаа авч байлаа. Гэхдээ аав маань цалинг минь өгч, намайг олон хүмүүстэй харилцаж сургах, гаднынханд үйлчилгээ үзүүлж, хятад, англи хэлийг маань сайжруулах зорилготой байсан юм билээ.

Түүнээс хойш зуны амралт бүр жил алгасалгүй ажил хийж 2010 онд их сургуулиа төгсөөд албан ёсны хөдөлмөрийн гараараа эхэлсэн дээ. Анх Оюу толгой ХХК, МРА Групп компанийн Худалдааны менежерээр ажилд ороод Хятад дахь телеелегчийн газрын төлөөлөгч, Төлөөлөгчийн газрын дарга, 22 насандаа залуу насны хүслээ биелүүлж МИАТ ТӨХК-ийн Агаарын хөлгийн үйлчлэгч буюу Мөнгөн цагаан хөлгийн бүхээгийн ажилтнаар, 2015 онд уул уурхай, эрчим хүчний Жинхуа Группэд Төлөөлөн удирдах зөвлөлийн Нарийн бичгийн дарга, Үйл Ажиллагаа Хариуцсан Захирал, Тэргүүн дэд захирал тэгээд 26 насандаа Гүйцэтгэх Захирлаар томилогдон 5 жил ажиллаж байгаад өнөөдөр Ард Санхүүгийн Нэгдлийн бүрэлдэхүүн Ард Лайф компанид Үйл Ажиллагаа Хариуцсан Дэд Захирлаар ажиллаж байна” гэжээ. Түүний хувьд эхнэр, гурван хүүхдийнхээ хамт амьдардаг.

Related Articles

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button