Цаг үе

Хүрэлсүхийг ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөд дэмжиж буй олны танилууд.

Хүрэлсүхийг ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөд дэмжих олны
танилууд маш их байна.МАН-ын Бага хурал дөнгөж сая өндөрлөлөө.
Бага хурлаас МАН-ын дарга У.Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхийг 100%-ийн саналаар дэмжжээ. Үдээс өмнө хуралдсан МАН-ын Удирдах зөвлөл мөн түүнийг МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхээр 100% санал нэгдэж байв.

УИХ-д суудалтай нам, эвсэл Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдүүлэх нэр дэвшигчээ өнөөдөр тодорхой болгох учиртай. Энэ дагуу МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдсан юм. Хуралдаанаар Ерөнхий сайд асан У.Хүрэлсүхийг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдүүлэхээр 100% санал нэгдсэн тухай УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар өөрийн цахим хаягтаа мэдээлжээ. Тэрбээр “МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, МАН-ын дарга, Монгол Улсын 30, 31 дэх Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг Ерөнхийлөгчийн сонгуульд 100%- ийн саналаар нэр дэвшүүлэхээр боллоо. Одоо МАН-ын Бага хурлаар эцэслэн шийдвэрлэгдэнэ” гэжээ.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button