ЗөвөлгөөЭрүүл мэнд

ХОДООДНЫ ШАРХЫГ НЭГ САРЫН ДОТОР ЭМЧЛЭХ АРГА

ХОДООДНЫ ШАРХЫГ НЭГ САРЫН ДОТОР ЭМЧЛЭХ АРГА:  Ax маань 10 гаруй жил ходоодны шархтай явсан. Үүнээс болж ажлаасаа ч хүртэл гарсан. 2-3 удаа эмнэлэгт хэвтэхээс гадна гэрээрээ байнга эмчилдэг байв. Тэгсэн хэрнээ л дээрдэх биш улам дордсоор л байсан. Хоолонд дургүй болж жигтэйхэн турж эцэж биеийн хүчний ажил байтугай явахдаа хүртэл хэцүү байв. Ер нь л дордсоор дордсоор хүний гарт орсон гэж хэлж болно. Бид бодож хагалгаа хийлгүүлэхээр шийдэв.

Тэгтэл маргааш эмч дуудаж уулзаад бид ахад тань хагалгаа хиймээргүй байна бие нь хэтэрхий сул байна. Та нар гэрээр эмчилгээ хийлгүүлбэл яасан юм гэсэн. Тэгээд ходоодны шарх их хүндэрсэн байсан нэг хүнд хэрэглэсэн ачтай жорыг надад өгсөн юм. Тун энгийн жор. Би бүдүүн ширхэгтэй үрүүлээр үрсэн зөгийн жилий 10 грам, давсгүй цэвэр цөцгийн тос 100 грамыг авч гал дээр хайлуулаад. Хайлж дуустал хутгана. Бэлэн босон бэлдмэлийг шилэн саванд юүлж 10 минут байлгана. Дараа нь нэгэн жигд холигдсон бэлдмэл болтол нь хутгаад

өдөрт 3 удаа 1 цайны халбагыг 1 стакан хөөрүүлсэн сүүнд хутгаж ууж байсан. Энэ сүүндээ 1 цайны халбага зөгийн бал хийнэ. Бэлдсэн эмээ ууж дуусаад 7 хоног завсарлаад эмчилгээг дахин үргэлжлүүлсэн. Сарын дараа эхогоор харуулсан эмч дуу алдаж Нүдэндээ ч итгээгүй …Чи хоёр ч шархтай байсан байж яаж нэг сарын дотор эмчилж чадав аа гэж байсан. Үүнээс хойш ходоодны шарх ахыг маань зовоогоогүй. Ходоод гэдэс эвгүй оргивол тэр даруйд нь нөгөө гайхалтай эмийг бэлдэж уулгадаг.

Йогийн багш, монгол йогийн урсгалыг санаачлагч Т.Алтангэрэл кофег шар тостой хамт хэрэглэх нь хир зохимжтой талаар зөвлөсөн байна. Шар тос нь хүний биед үүсч байгаа токсинс буюу гэмийг уусгах үйлчилгээтэй. Тийм учраас барууныхан шар тосыг их хэмжээгээр хэрэглэдэг. Бид шар тосыг цайндаа хэрэглэдэгтэй ижил тэдний түлхүү хэрэглэдэг зүйл кофе учраас хамт хэрэглээд байгаа юм. Түүнээс Монгол хүмүүст зохимжтой идээ биш.

Харин тэдний биед таараад байгаа учир нь цаг агаарын дулаан уур амьсгалтай холбоотой. Мөн ихэнх нь гал үүсгэгчтэй буюу шар бие махбодьтой хүмүүс байдаг учир хий шинж чанартай хүнс идэхээр арга билгийн хуулиар тэнцвэртэй байдаг. Монголчууд бол хий давамгай хүмүүс учир зохимжгүй гэсэн үг. Би баруунд зургаан жил амьдарсан. Тэд кофег өглөөд л нэг уудаг. Кофег их хэмжээгээр хэрэглэдэг хүмүүс байдаг ч гэлээ цөөхөн хувийг эзэлдэг.

Манай улсын хувьд кофе шопуудын аяганы хэмжээ том, мөн кофеныхоо сүүг их хэмжээгээр хийдэг нь хүний гэдсийг дүүргээд байдаг талтай. Тэгэхээр хэмжээ их чухал. Би монголчуудтайгаа олон жил ажиллаж байна. Ерөнхийд нь ажиглахад хэмжээ, тав тухаа ихдүүлсэн санагддаг. Кофе ууж болно. Гэхдээ зөв уух хэрэгтэй. Ногоон цайг ч гэсэн усанд дүрээд л авчихдаг. Ингэхээр зүгээр л өнгөтэй ус уугаад байна гэсэн үг. Сайхан хандлаад зөв уух хэрэгтэй.

Хүмүүс өөрсдийнхөө хэрэглээ, хэмжээнд ажиглалт хийж, анхаарал хандуулах нь зүйтэй болов уу. Монголчуудад кофе таарахгүй ч гэсэн энэ нь сэтгэл засах үйлчилгээтэй байдаг. Үнэрээр нь хий дарж болно. Гол нь хэмжээгээ л тааруулах нь чухал.Хүмүүс өөрсдийнхөө хэрэглээ, хэмжээнд ажиглалт хийж, анхаарал хандуулах нь зүйтэй болов уу. Монголчуудад кофе таарахгүй ч гэсэн энэ нь сэтгэл засах үйлчилгээтэй байдаг. Үнэрээр нь хий дарж болно. Гол нь хэмжээгээ л тааруулах нь чухал.

Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам даваа гаригт Украины мөргөлдөөнд гүнээ харамсаж байгаагаа илэрхийлээд, хурцадмал байдлыг энхийн замаар шийдвэрлэхийг талуудад уриаллаа. Тэрээр Энэтхэгийн Дарамсала дахь Төвдийн орогнолын Засгийн газрын тэргүүний хувиар хийсэн мэдэгдэлдээ “Дайн хуучирсан. Xүчирхийлэл бол шийдэлд хүрэх зам биш. Царын ганц зам бол хүчирхийлэлгүй зам. Асуудал, санал зөрөлдөөнийг яриа хэлэлцээгээр шийдвэрлэх нь хамгийн зөв гарц” гэжээ.

Мөн Далай лам “Жинхэнэ амар амгалан харилцан ойлголцол, бие биенийхээ сайн сайхныг хүндэтгэх замаар бий болдог. Бид итгэл найдвараа алдах ёсгүй. XX зуун дайн, цус урсгасан зуун болж өнгөрсөн. Харин XXI зуун бол яриа хэлэлцээ, харилцан ойлголцлын зуун. Украинд энх тайван байдал хурдан сэргэж, амар амгалан тогтохын төлөө би залбирч байгаа” гэсэн байна.  Украинд энх тайван байдал хурдан сэргэж, амар амгалан тогтохын төлөө би залбирч байгаа” гэсэн байна.

Related Articles

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button