Мэдээ

ПУTИHЫ ДОТОР CTAЛИH Ч БИЙ, ГИTЛEP Ч БИЙ

Путины дотор CTAЛИН ч бий, ГИTЛЕР ч бий: Монгол Улсын Ерөнхий Сайд асан Мэндсайханы Энхсайхан АН-ын ээлжит бус XIII их хуралд хүндэт зочноор уригдан оролцох үеэрээ ОХУ, Украины дайнтай холбоотой байр сууриа илэрхийлснийг сийрүүлэн хүргэж байна. Ер нь Орос, Украины асуудлаар Монголын нийгэм хуваагдмал байдалтай байгаа. Энэ бол амьдрал. Гэхдээ хоёр хуваагдсан байдлыг ялгаж харах юм бол нэг хэсэг нь айдсаараа ялгарсан байгаа. Нөгөө хэсэг нь үнэт зүйлээрээ ялгарсан байгаа. 1990 оны ардчилсан хувьсгалаа эргээд сана.

Бид айдсыг давж байсан. Энэ айдас Монголын нийгэмд гүн шигдээстэй байгаа.Монголчууд бид Ерөнхий сайд нараа Зөвлөлт улсад цаазлуулж байсан. Олон мянган лам хуварга, сэхээтнүүдээ хэлмэгдүүлж байсан. Тийм учраас энэ айдас гүнзгий суусан гэдгийг би ойлгож байна. Гэхдээ 1990 оны Цагаан морин жилийн хувьсгалаар бид айдсаа давж, эрх, эрх чөлөөнийхөө төлөө босож байсан шүү гэдгийг хэлмээр байна. Өнөөдөр шалгалт өгөх болчихжээ. Хувь хүн ямар үнэ цэнтэй юм? Ямар үнэлэмжтэй юм гэдгээрээ шалгалт өгөх болчихож.

Түүнтэй адилхан улс төрийн намууд, байгууллагууд шалгалт өгөх болчихсон байна. Улс орон юуны төлөө байгаа вэ? гэдгээрээ шалгалт өгөх болчихсон байна. Харамсалтай нь өнөөдөр Орос цэргийн хамаг хүчээрээ хөрш орнууд руугаа заналхийлдэг болж. Түүнийгээ ч үзүүлж, Украин руу дайрч, энгийн номхон иргэдийг устгаж байгааг та бүхэн нүдэн дээрээ харж байгаа. Энэ бол нэг өдөрт болчихсон зүйл биш ээ. Их урт, удаан хугацаанд энэ могойн үр бойжиж байсан.

Энэ халдан түрэмгийллийг үйлдэж байгаа Путины дотор Сталин ч байна, Гитлер ч байгаа гэдгийг хэлмээр байна. Гадаад бодлого талаасаа бусад орныг эзлэн түрэмгийлэх асуудлыг Гитлер сэдэж байсан бол өөрийн ард түмнээ хавчин гадуурхаж, устгадаг, сөрөг хүчнээ дардаг Сталинч байр суурь Путины дотор бий болжээ. Дарангуйлагч бий болсон газар амьдрал сайхан байх боломжгүй.Дарангуйлагч бий болох хоёр нөхцөл байдаг гэж эрдэмтэд бичдэг.

Тахин шүтдэг ард түмэн байх ёстой. Мөн тэр удирдагч параной өвчтэй байх ёстой. Энэ хоёр шинж тэмдэг хоёулаа цогцолчихоод байна. Өнөөдөр Оросын ард түмэн дайныг эсэргүүцэж байгаа нь ойлгомжтой. Гэхдээ дайныг эсэргүүцсэн хүн бүр баривчлагддаг, шоронд ордог. Төрийн дум нь албан ёсны мэдээллээс өөр, Кремльд таалагдаагүй мэдээ цацсан болгоныг 15 жил хорих ял өгөх хууль баталлаа. Энэ бол дарангуйлал тогтсон гэдгийг харуулж байна.

Урт ширээний ард гадны удирдагчдыг хүлээж авдаг шинж тэмдэг бол параной өвчтэй гэдгийг харуулж байгаа юм. Украинд болж байгаа үзэгдэл Монголд бий болохыг үгүйсгэхгүй. Тийм учраас үүнийг хатуу эсэргүүцэж, байр сууриа ил тодоор хүчтэй илэрхийлэх ёстой. Урт ширээний ард гадны удирдагчдыг хүлээж авдаг шинж тэмдэг бол параной өвчтэй гэдгийг харуулж байгаа юм. Украинд болж байгаа үзэгдэл Монголд бий болохыг үгүйсгэхгүй. Тийм учраас үүнийг хатуу эсэргүүцэж, байр сууриа ил тодоор хүчтэй илэрхийлэх ёстой.

Йогийн багш, монгол йогийн урсгалыг санаачлагч Т.Алтангэрэл кофег шар тостой хамт хэрэглэх нь хир зохимжтой талаар зөвлөсөн байна. Шар тос нь хүний биед үүсч байгаа токсинс буюу гэмийг уусгах үйлчилгээтэй. Тийм учраас барууныхан шар тосыг их хэмжээгээр хэрэглэдэг. Бид шар тосыг цайндаа хэрэглэдэгтэй ижил тэдний түлхүү хэрэглэдэг зүйл кофе учраас хамт хэрэглээд байгаа юм. Түүнээс Монгол хүмүүст зохимжтой идээ биш.

Харин тэдний биед таараад байгаа учир нь цаг агаарын дулаан уур амьсгалтай холбоотой. Мөн ихэнх нь гал үүсгэгчтэй буюу шар бие махбодьтой хүмүүс байдаг учир хий шинж чанартай хүнс идэхээр арга билгийн хуулиар тэнцвэртэй байдаг. Монголчууд бол хий давамгай хүмүүс учир зохимжгүй гэсэн үг. Би баруунд зургаан жил амьдарсан. Тэд кофег өглөөд л нэг уудаг. Кофег их хэмжээгээр хэрэглэдэг хүмүүс байдаг ч гэлээ цөөхөн хувийг эзэлдэг.

Манай улсын хувьд кофе шопуудын аяганы хэмжээ том, мөн кофеныхоо сүүг их хэмжээгээр хийдэг нь хүний гэдсийг дүүргээд байдаг талтай. Тэгэхээр хэмжээ их чухал. Би монголчуудтайгаа олон жил ажиллаж байна. Ерөнхийд нь ажиглахад хэмжээ, тав тухаа ихдүүлсэн санагддаг. Кофе ууж болно. Гэхдээ зөв уух хэрэгтэй. Ногоон цайг ч гэсэн усанд дүрээд л авчихдаг. Ингэхээр зүгээр л өнгөтэй ус уугаад байна гэсэн үг. Сайхан хандлаад зөв уух хэрэгтэй.

Хүмүүс өөрсдийнхөө хэрэглээ, хэмжээнд ажиглалт хийж, анхаарал хандуулах нь зүйтэй болов уу. Монголчуудад кофе таарахгүй ч гэсэн энэ нь сэтгэл засах үйлчилгээтэй байдаг. Үнэрээр нь хий дарж болно. Гол нь хэмжээгээ л тааруулах нь чухал.Хүмүүс өөрсдийнхөө хэрэглээ, хэмжээнд ажиглалт хийж, анхаарал хандуулах нь зүйтэй болов уу. Монголчуудад кофе таарахгүй ч гэсэн энэ нь сэтгэл засах үйлчилгээтэй байдаг. Үнэрээр нь хий дарж болно. Гол нь хэмжээгээ л тааруулах нь чухал.

Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам даваа гаригт Украины мөргөлдөөнд гүнээ харамсаж байгаагаа илэрхийлээд, хурцадмал байдлыг энхийн замаар шийдвэрлэхийг талуудад уриаллаа. Тэрээр Энэтхэгийн Дарамсала дахь Төвдийн орогнолын Засгийн газрын тэргүүний хувиар хийсэн мэдэгдэлдээ “Дайн хуучирсан. Xүчирхийлэл бол шийдэлд хүрэх зам биш. Царын ганц зам бол хүчирхийлэлгүй зам. Асуудал, санал зөрөлдөөнийг яриа хэлэлцээгээр шийдвэрлэх нь хамгийн зөв гарц” гэжээ.

Мөн Далай лам “Жинхэнэ амар амгалан харилцан ойлголцол, бие биенийхээ сайн сайхныг хүндэтгэх замаар бий болдог. Бид итгэл найдвараа алдах ёсгүй. XX зуун дайн, цус урсгасан зуун болж өнгөрсөн. Харин XXI зуун бол яриа хэлэлцээ, харилцан ойлголцлын зуун. Украинд энх тайван байдал хурдан сэргэж, амар амгалан тогтохын төлөө би залбирч байгаа” гэсэн байна.  Украинд энх тайван байдал хурдан сэргэж, амар амгалан тогтохын төлөө би залбирч байгаа” гэсэн байна.

Related Articles

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button