ТрендЦаг үе

Халбага гишүүн Б.Пүрэвдорж өнөөдөр акттай байгаа учир хуралд суугаагүй…

Өнгөрөгч ням гаригийн орой ХУД-ийн нутаг дэвсгэр АПУ компаний зүүн хойд уулзвар дээр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Ниссан Тина маркийн автомашинтайгаа явж байгаад осол гаргасан. Осол гаргах үед түүний согтолтын зэрэг 1,31 байсныг эх сурвалжууд мэдээлж байсан.

Ослын дараа ГССҮТ-д хүргэгдсэн тэрээр эмнэлгийн үзлэгээр уруул язарснаас өөрөөр биеийн байдал тайван байгааг эмнэлгийн ажилтнууд хэлсэн байдаг.
Тэгвэл тэрээр өнөөдөр УИХ-ын чуулганд оролцоогүй байна. Эх сурвалжийн мэдээллээр ослоос авсан гэмтлийн улмаас акт авч өнөөдрийн чуулганаас чөлөөлөгджээ.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button