![](https://butnever.com/wp-content/uploads/2021/07/282317-29072021-1627521590-1791222255-1EDF6020-1627407655-1627407655-780x470.jpg)
Цаг үе
Саейд Моллайд Засгийн газраас сар бүр 3 сая төгрөгийн урамшуулал олгоно
Жүдо бөхийн -81 кг жинд зодоглосон Монгол Улсын иргэн Сайед Моллай олимпоос мөнгөн медаль хүртсэн билээ. Тэгвэл 2012 оны наймдугаар сард гарсан Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу түүнд сар бүр 3 сая төгрөгийн урамшуулал олгоно.
Тус зарлигаар олимп, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медальт байр эзэлсэн Монгол Улсын иргэнд сар бүр урамшуулал олгохоор тусгасан бөгөөд
- Олимпын наадмаас алтан медаль хүртсэн тамирчинд 4 сая төгрөгийн;
- Олимпын наадмаас мөнгөн медаль хүртсэн тамирчинд 3 сая төгрөгийн;
- Олимпын наадмаас хүрэл медаль хүртсэн тамирчинд 2 сая төгрөгийн;
- Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс олимпын спортын зай, жинд алтан медаль хүртсэн тамирчинд 2 сая төгрөгийн;
- Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс олимпын спортын зай, жинд мөнгөн медаль хүртсэн тамирчинд 1 сая төгрөгийн;
- Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс олимпын спортын зай, жинд хүрэл медаль хүртсэн тамирчинд 500 мянган төгрөгийн.
Тус зарлигийн дагуу тухайн тамирчны гаргасан амжилтын урамшууллыг дараа оны 01 дүгээр сарын 01-нээс эхлэн олгоно.