Мэдээ

Нэгдүгээр ангид элсэгчдийн бүртгэлийг өнөөдрөөс баталгаажуулна

Эцэг эх, асран хамгаалагчид ЕБС-ийн 1 дүгээр ангид элсэгчдийн бүртгэлийг дараах зааврын дагуу баталгаажуулна уу. Бүртгэлийн систем өнөөдөр /08.16/ 09:00 цагт нээгдлээ.

Нэгдүгээр ангид элсэгчийн элсэлт баталгаажуулах ЗААВАР:

  1. Parent.edu.mn эсвэл мобайл апликейшн ашиглан систем рүү хандана.
  2. Элсэлтийн бүртгэл шалгах гэсэн товч дарна.

Элсэх хүүхдийнхээ регистрийн дугаарыг оруулан шалгах гэсэн товч дарна.

Элсэгчийн мэдээллийг шалгасны дараа баталгаажуулах товч дарна.

Баталгаажуулах товч дарснаар хүсэлт гаргагчийн мэдээллийг оруулж илгээх үйлдэл хийнэ.

Илгээх үйлдэл хийснээр таны хүсэлтийг элсэлтийн комисс 3 төрлөөр шийдвэрлэнэ. Үүнд:

Баталгаажуулах /элсүүлэхийг зөвшөөрч байна/
Түр түдгэлзүүлэх /нэмэлт тодруулга буюу бичиг баримт шаардлагатай гэж үзсэн/
Цуцлах /элсүүлэхээс татгалзсан/

Related Articles

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button