Цаг үе

Жирэмсэн эхчүүд цахимаар цаг авч, дархлаажуулалтад хамрагдана

Монгол Улсын хэмжээнд жирэмсэн эхчүүдийн вакцинжуулалтыг өнөөдөр /2021.06.14/ эхлүүлж байгаа бөгөөд дайзер вакцинаар дархлаажуулах юм. Жирэмсэн эхчүүд http://vis.health.gov.mn.survey цахим хаягаар цаг авч, дархлаажуулалтад хамрагдана. Нийслэлийн хэмжээнд дүүрэг тус бүрт дархлаажуулалтын 1 цэг дээр жирэмсэн эхчүүдийг вакцинд хамруулж байна. Вакцины 1-р тунг жирэмсний 14 дэх долоо хоногоос хойших хугацаанд, 2-р тунг жирэмсний 36 дахь долоо хоногоос өмнөх хугацаанд сайн дурын үндсэн дээр хийнэ. Мөн 36 дахь долоо хоногоос өмнө 2-р тунгаа авч амжаагүй жирэмсэн эхчүүд амаржсанаас хойш 42 хоногийн дараа 2-р тундаа хамрагдах боломжтой юм.

Related Articles

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button