Хатуу хөл хориог үргэлжлүүлэх сунгах болсонтой холбоотойгоор иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх үү? гэсэн асуултад Шадар сайд С.Амарсайхан товч хариулав.
Тэрбээр, Хатуу хөл хориог үргэлжлүүлэх болсноор иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх талаар яригдаагүй. Гурван хувийн хүүтэй зээлийн хүсэлт нэмэгдсэнтэй холбоотойгоор санхүүжилтийн эх үүсвэрийг нэмэгдүүлэхэд Засгийн газар, Сангийн яамнаас анхаарал тавьж ажиллаж байна.
ААН-үүдийн НДШ-ийн төлөлтийг хойшлуулах талаар ямар арга хэмжээ авах вэ?
-НДШ-ийн төлөлтийн хугацааг хойшлуулах талаар иргэд, ААН-ийн хүсэлтийг харгалзан үзэж, энэ талаар УИХ-аар хэлэлцэн шийдвэрлэхээр болсон.