Мэдээ

Д.МОНГОЛХҮҮ НАР ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Х.БАТТУЛГАТАЙ УУЛЗАНА

эх сурвалж: эгүүр.мн Монголын Ардчилсан холбоо НҮТББ /МоАХ/ өнөөдөр С.Эрдэнэ, Л.Ганхөлөг, Д.Монголхүү нарын иргэдэд холбогдуулан Цагдаагийн Ерөнхий газар /ЦЕГ/-т гомдол гаргасан. МоАХ нь дээрх иргэд нь 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр “Монголын ардчилсан холбооны гишүүд, үүсгэн байгуулагчдын үндэсний зөвлөгөөн” гэх Монгол Улсын хууль тогтоомжийг илэрхий зөрчсөн, гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй хууль бус үйл ажиллагааг зохион байгуулж, МоАХ-ны гишүүд дэмжигчдийг залилж, хохирол учруулсан гэж үзэж буй юм.

Улмаар өнөөдөр /2022.02.22/ 11:00 цагаас МоАХ-ны төв байр буюу Ардчиллын ордонд МоАХ-ны тавдугаар их хурлын товыг зарлахаар болжээ. Мөн энэ үеэр Д.Монголхүү нар Ерөнхийлөгч асан Х.Баттулгатай уулзах аж. МоАХ-ны гишүүд дэмжигчдийг залилж, хохирол учруулсан гэж үзэж буй юм. Улмаар өнөөдөр /2022.02.22/ 11:00 цагаас МоАХ-ны төв байр буюу Ардчиллын ордонд МоАХ-ны тавдугаар их хурлын товыг зарлахаар болжээ. Мөн энэ үеэр Д.Монголхүү нар Ерөнхийлөгч асан Х.Баттулгатай уулзах аж.

СУРВАЛЖ: АЙСИЙ.МН Хөгжлийн банкны асуудал олны анхааралд орж байгаа энэ цаг мөчид АН-ын байр суурийг сонсохыг хүссэн хэвлэл байхгүй байна гэж дүгнэж болно. Өмнө нь энэ нам арай ч ийм хэмжээнд хүрч байгаагүй. Үүний нэг буруутан нь 60 насны хаяанд ирсэн “өвгөн” С.Эрдэнэ. Учир нь С.Баяр, “Манай намын сайндаа биш нөгөө хэдийнх нь муудаа болоод байна” гэсэн бол, Р.Амаржаргал “Одоогийн Ардчилсан нам бол МАН-ын хувьд ёстой “мөрөөдлийн” сөрөг хүчин” хэмээн АН-ын өнөөгийн

байгаа байдлыг тэд дүгнэсэн. -ЖЕНКО Х.БАТТУЛГАТАЙ ТЭМЦЭЖ БАЙГАА ГЭЖ С.ЭРДЭНИЙГ ЗАРИМ ЗАЛУУС ДЭМЖИЖ БАЙЖЭЭ- Тодруулбал, 2020 оны УИХ-ын сонгуульд ялагдсан С.Эрдэнэ дүрмийн дагуу дэд дарга Ц.Туваандаа АН-ын тамга, эрх үүргээ шилжүүлсэн. Ингээд Ц.Туваан АН-ын даргын сунгааг зохион байгуулах, 2020 оны наймдугаар тус намын их хурлыг хуралдуулах байсан ч, тэгэлгүй Ерөнхийлөгч Х.Баттулгын даалгавраар явсан гэдэг. Харин С.Эрдэнэ энэ үеэр Улсын бүртгэлийн ерөнхий газарт хандаж АН-ын тамгыг

дахин хийлгэж авснаар энэ намын дотоод зөрчил дээд цэгтээ хүрч, нэр хүнд нь улам бүр унасан.Улмаар С.Эрдэнэ энэ тамгаараа Ерөнхийлөгчийн сонгуульд орж, сүүл мушигсан. Харин Женко Х.Баттулгатай тэмцэж байна гэж үзэх АН-ын зарим залуус С.Эрдэнийг дэмжиж байжээ. Харин өдгөө Х.Баттулга, С.Эрдэнэ нарын нэр хүнд инерцээрээ унаж байгаа ч АН-ын тамгыг тус намын гишүүн хэнд ч С.Эрдэнэ өгөхгүй, энэ байдлаараа 2024 оны УИХ-ын сонгуульд тус намын удирдаж орно гэх яриа ч гарах болжээ.

Тухайлбал, С.Эрдэнэ АН-ын даргаар М.Тулгатыг бүртгүүлэх материалыг УДШ-д өнгөрөгч арванхоёрдугаар сарын 06 /2021.12.06/-ны өдөр өгсөн ч, дөрөв хоногийн дараа буюу 10/2021.12.10/-ны өдөр “бүрдүүлэх материал дутуу” гэх үндэслэлээр буцаан татаж аваад, дахин хандаагүй байгаа юм. Одоо бүр “Албан ёсны АН-ын дарга” гэж мэдээлэл хийжярих болжээ. Харамсалтай нь, 60 насны хаяанд ирсэн “өвгөн” С.Эрдэнэ АН-ыг төлөөлж ярих бүрдээ “тус намын нэр хүндийг газарт дэвсэлж” байгаа гэдгээ мэдэрдэггүй бололтой.

-С.ЭРДЭНИЙН ТАМГЫГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХГҮЙ БОЛ “2021 ОНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬ ХҮЧИНГҮЙ БОЛНО”-Харин өдгөө “С.Эрдэнийн АН, О.Цогтгэрэлийн АН” гэж хоёр хуваагдаад буй. Гэтэл албан ёсны тамга нь С.Эрдэнэд байгаа гэж үзэж болно. Учир нь Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуульд С.Эрдэнийн тамгыг Сонгуулийн Ерөнхий хороо хүлээн зөвшөөрч, тэрээр өөрөө нэр дэвшсэн.Иймд С.Эрдэнийн тамга хүчингүй гэвэл “2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн дүн ч хүчингүй” болно.

Иймд С.Эрдэнийн тамгыг бүх шатандаа хүлээн зөвшөөрнө гэсэн үг.Саяхан УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, “АН-ын дарга, тамганы асуудлыг МАН-тай алалцаж байж авдаг юм, хэлэлцэж байж авдаг юм” гэж хэлсэн. Харин өнөөдөр С.Эрдэнэтэй алалцаж, хаалгыг өшиглөж ороод АН-ын тамгыг авч чадах залуу АН-д байхгүй байгаа бололтой. Гэтэл АН-ын залуусын дэргэд МАН-ын залуучууд тэмцэж байгаад намынхаа тамгыг авчихдаг тал бий. Тухайлбал, 2012 онд Т.Аюурсайхан, Б.Ганхуяг тэргүүтэй залуучууд “МАН-аа,

Монгол Улсаа аваръя” хөдөлгөөн, тэмцэл өрнүүлж байв.  Мөн УИХ-д 65 суудалтай МАН-ын дарга М.Энхболдыг албан тушаалаас нь Л.Оюун-Эрдэнэ нар буулгаж байв.Гэтэл сүүлийн шат, шатны сонгуульд АН-ын ялагдуулж, нэр хүндийг шороотой хутгасан С.Эрдэнэтэй улс төрийн бүх төрлийн тэмцэл хийж алалцаад, “Шонхор таур” байшингийнх нь хаалгыг өшиглөж ороод “АН-ынхаа тамга”-аа авчих тэмцэгч залуус АН-д даанч алга. ЭХ СУРВАЛЖ: АЙСИЙ.МН

Related Articles

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button