Зөвөлгөө

ШАЛТГААНГҮЙ ЯДРААД БАЙВАЛ СУУЛТУУРАА ТАГЛАЖ БАЙГААРАЙ

Яагаад ч юм, үргэлж ядраад л байх шиг. Үсээ арчлаад байхад унаад л. Шалтгаангүй нүд улайж, нулимс гоожоод л. Ийм мэдрэмж, янз байдал танд ажиглагддаг уу? Тэгвэл магадгүй амьдралын хэв маягаас шалтгаалсан хортой химийн бодис эргэн тойронд тань байж болох юм. Тэдгээрийг хүлээж авахаас татгалзаж таны бие дээрх байдлаар хариу урвал үзүүлдэг аж. Бидний амьдарч байгаа орон, байр, ажиллаж буй өрөө тасалгаа дотор маш олон бохирдол үүсгэгч бодисууд хамт оршдог.

Гэвч тэрхүү бодисууд нүдэнд харагдахгүй тул эрүүл мэндэд аюул учруулж байгааг хүмүүс төдийлөн ухамсарладаггүй, хүлээж авдаггүй байх нь. Орон байрны дотор орчны агаарын бохирдол танай гэрийн ариун цэврийн өрөөнд, бохирын хоолойд, угаалгын нунтагт. Бие засаж дуусаад суултуураа таглалгүй гарч явсан таны үйлдэлд. Зочны өрөөнд унтраалгүй орхисон WIFI төхөөрөмжид. Гал тогоонд хуушуур хайрсан хэншүү, хярваст чимээгүй оршиж, олон өвчний шалтгаан болж байдаг аж.

Гэхдээ бид энгийн аргуудыг өдөр тутамдаа хэвшүүлж, эрүүл мэндээ хамгаалах боломжтой. Энэ талаар Английн Лейстерийн их сургуульд Хүрээлэн буй орчны менежментээр 2014 онд докторын зэрэг хамгаалсан. Сүүлийн 20-иод жил байгаль орчны салбарт уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой төслүүдэд зөвлөхөөр ажиллаж байгаа доктор Ж.Чойханд дараах зөвлөгөөг өглөө. “ТАНАЙ ГЭРИЙН УГААЛТУУР, БОХИРЫН ХООЛОЙГООС ХҮНИЙ БИЕД СӨРӨГ НӨЛӨӨТЭЙ ХИЙ ЯЛГАРЧ БАЙДАГ”

Нэгдүгээрт, дотоод орчны агаарыг бохирдуулагч гол бодис тэдгээрийн эх үүсвэрийн талаар ярилцъя. Тамхи татах болон халаалтын зорилгоор галлах үед зуухнаас утаа гарна. Хоол буцлах явцад уур савсаж, хэншүү, хярвас зэрэг үнэр гардаг. Үүн дээр нэмээд цонх, хаалга онгойлгох үед гаднаас бохирдол орж ирж байгаа. Энэ бүхэн нийлээд дотоод орчны агаарыг бохирдуулдаг. Эдгээр нүдэнд үзэгдэх, үл үзэгдэх бүх бодис амьсгалын зам, цаашлаад зүрх судасны өвчлөлийн эх үүсвэр болдог.

Мөн хорт хавдрын шалтгааны хоёрдугаарт бичигдэж байгааг Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас танилцуулсан. Тэгэхээр бид дотоод орчны агаарын бохирдлоос эрүүл мэндээ хамгаалах арга зам, дадал хэвшилд суралцах нь маш чухал байна. Энгийн аргуудыг амьдралын хэв маягтаа суулгаад л эдгээр бодисоос хамгаалах боломжтой. Байшингаасаа эхэлье. Байшин, орон сууц худалдан авахдаа хөөсөнцөр дүүргэлттэй юу, блок уу. Цемент нь ямар стандарттай юм гэдгийг анзаарах хэрэгтэй.

Аль болох үйлдвэрлэлийн шат дамжлага нь эко. Ашигласан бүтээгдэхүүнээс ямар нэг цацраг идэвхт бодис ялгарахгүй гэсэн чанарын баталгаа хангасан материалаар баригдсан байшин сонгох нь зүйтэй.Бие засаж дууссан бол гарахдаа суултуураа таглаж, хаадаг байх хэрэгтэй. Учир нь суултуураас ч хий ялгарч, таны гэрийн агаарт ууршиж байгаа. Ханын цаасны араар мөөгөнцөр ургасан тохиолдол хуучин байрнуудад маш их. Үүнийг цэвэрлэхгүй бол мөөгөнцрийн

тоосонцрууд агаарт дэгдэж дотоод орчны бохирдлыг нэмдэг. Гэрийн тавилгыг юугаар хийсэнд анхаарах нь чухал. Хавтангаар хийсэн ширээ байлаа. Үүнийг хийхдээ үртсийг шахаж, цавуугаар барьцалдуулаад дээр нь хуулга нааж байгаа шүү дээ. Тиймээс будаг, барьцалдуулагч, цавуу гээд хүний биед сөрөг нөлөөтэй маш олон бодис агуулдаг. Ядаж хүүхдийн өрөөний тавилга, ор, ширээ, сандал юугаар хийгдсэн вэ гэдэгт анхаарал хандуулж,

худалдаж авахдаа стандартыг харах хэрэгтэй. Дараа нь танай гэр доторх бохирын хоолойгоос, ариун цэврийн байгууламжаас, угаалтуураас, ваннаас хий ялгарч байдаг. Эдгээр нь битүү системтэй. Гэтэл тухайн системд зай завсар, нүх сүв хаана байна, түүгээр хий ууршиж, гэр доторх агаарт дэгддэг. Иймд ашиглаагүй үедээ бохир болон ванны зориулалтын хаалтаа байнга таглаж хэвших нь чухал. Хүмүүс ихэвчлэн аваад л орхичихдог шүү дээ.

Бие засаж дууссан бол гарахдаа суултуураа таглаж, хаадаг байх хэрэгтэй. Учир нь суултуураас ч хий ялгарч, таны гэрийн агаарт ууршиж байгаа. Мөн гэртээ кабелийн утаснуудыг ил задгай орхичихдог. Үүнийг бүрэх, дууссан зайг зориулалтын хог хаягдлын цэгт тушааж, дуусаагүй бол битүү саванд хадгалах гээд хүн үйлдлээрээ хийн ялгарлын эх үүсвэрийг устгаж, хор уршгийг багасгах маш олон энгийн аргууд бий. хор уршгийг багасгах маш олон энгийн аргууд бий.

Related Articles

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button