ЗөвөлгөөЭрүүл мэнд

УЛААН ХООЛОЙН ХАВДАР ИХСЭХ ШАЛТГААНД ДАВС, ХАЛУУН НОГОО, ДАРШИЛСАН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ХЭРЭГЛЭЭ НӨЛӨӨЛЖ БАЙНА

Хавдар судлалын үндэсний төвөөс “7 хором” шууд дамжуулалтаар иргэдэд мэргэжлийн эмчийн зөвлөгөө, мэдээллийг хүргэдэг билээ. Тус эмнэлгийн Цээжний хөндийн мэс заслын их эмч Б.Азжаргал “Улаан хоолойн хорт хавдраас сэргийлье” сэдвийн хүрээнд дараах зөвлөгөөг өгснийг сийрүүлэн хүргэж байна. Б.Азжаргал: Ард нийтийн дунд “нарийнтах” гэж нэрлэгдэж зашсан уг өвчний үед хавдрын улмаас улаан хоолойгоор хоол орохоо больдог. Улаан хоолой нь хоол тэжээлийг ходоод руу дамжуулах үүрэгтэй урт, нарийн хоолой. Үүний

аль нэг хэсэгт нь хавдар үүсч, хоол тэжээлийг дамжуулж чадахгүйд хүргэж, нарийнтаж байгаа эмгэгийг улаан хоолойн хортой хавдар гэнэ. Уг өвчин нь дэлхий дахинд зонхилон тохиолдох хорт хавдрын 6-7 байр эзэлдэг. Энэхүү өвчин нь эмчилгээний үр дүн муутай байдаг учраас эдгэрэх магадлал муутай хавдрын тоонд багтдаг байна. Зарим төрлийн хавдар үүсэхэд газар орны байршил, улс үндэстний онцлогтой холбоотой хүчин зүйлс нөлөөлдөг. Тухайлбал, азийн улс орнуудад хорт хавдрын тохиолдол бусад тивийн улс орнуудынхтай

харьцуулахад өндөр байдаг. Улаан хоолойн хорт хавдрын нийт тохиолдлын 60 орчим хувь нь Азийн улс орнуудад бүртгэгджээ.Монгол Улсын хэмжээнд хорт хавдрын өвчлөлийн 4-р байрыг улаан хоолойн хорт хавдар эзэлдэг нь тохиолдлын хувьд өндөрт тооцогдож байгаа бөгөөд 90 орчим хувь нь хожуу үе шатандаа оношлогддог. Тиймээс уг өвчний шалтгаан, нөлөөлөх хүчин зүйлсийн талаар мэдэж байвал урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх боломжтой. Улаан хоолойн хорт хавдар үүсэхэд ямар хүчин зүйлс нөлөөлдөг

вэ? Бүх төрлийн хорт хавдар үүсэхэд нөлөөлж болох хоёр төрлийн хүчин зүйлс байдаг гэж үздэг. Нэгдүгээрт, ямар нэгэн байдлаар урьдчилан сэргийлэх боломжтой хүчин зүйлс, хоёрдугаарт сэргийлэх боломжгүй байгалийн давагдашгүй хүчин зүйлс. Нөлөөлж болохгүй хүчин зүйлсэд нас, хүйс, тухайн орны соёл, удамшил зэрэг багтана. Нас ахих тусам хорт хавдар тусах эрсдэл нэмэгддэг. Мөн хүйсийн хамаарал чухал хүчин зүйлийн нэг болдог. Эрэгтэйчүүд хорт хавдар, ялангуяа улаан хоолойн хорт хавдарт өртөх эрсдэл давамгайд тооцогддог

бөгөөд энэ нь хорт зуршилтай холбоотой.Урьдчилан сэргийлэх боломжтой нөлөөлөх хүчин зүйлсэд архи, тамхи, хорт зуршил, хооллох хэв маяг, амьдралын хэв маяг, мэдрэлийн гаралтай улаан хоолойн агших эмгэг, цээж хорсох, таргалалт зэрэг багтана.ХАЛУУН, ХООЛ ЦАЙ УУЖ ХЭРЭГЛЭСНЭЭР ХАЛУУНЫ НӨЛӨӨГӨӨР УЛААН ХООЛОЙН САЛСТЫН ГЭМТЭЛ ҮҮСДЭГ БӨГӨӨД ТЭНД ЭД, ЭСИЙН ОНДООШИЛ БУЮУ ЭМГЭГШИЛ ҮҮСЧ, ХАВДАР ҮҮСЭХЭД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛ БОЛДОГ.Настай хүмүүс халуун цаг оочилж уух нь түгээмэл

байдаг шүү дээ. ДАВСНЫ ХЭРЭГЛЭЭ УГ ӨВЧИНТЭЙ ХАМААРАЛТАЙ. СҮҮЛИЙН ҮЕД ДАВС, ХАЛУУН НОГОО, ДАРШИЛСАН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ХЭРЭГЛЭЭТЭЙ ХОЛБООТОЙГООР УЛААН ХООЛОЙН ХАВДРЫН ТОХИОЛДОЛ НЭМЭГДЭЖ БАЙНА ГЭЖ ҮЗДЭГ.Монгол орны хувьд Увс, Ховд, Баян-Өлгий гэсэн баруун аймгийн иргэдийн дунд улаан хоолойн хавдрын тархалт өндөр байдаг. Энэ нь давсны хэрэглээтэй шууд хамааралтай гэж үздэг. Давстай цай улаан хоолойн хавдар үүсэхэд ихээхэн нөлөөлдөг.

Мөн хавдар үүсэхэд нөлөөлөх эмгэгүүд гэж бий. Үүнд дараах зүйлс багтана.Горойх шинж тэмдэг. Мэдрэлийн шалтгаант улаан хоолой агших эмгэг гэж байдаг. Хэдийгээр хавдар үүсээгүй ч сэтгэл зүйн байдалтай холбоотойгоор горойх шинж тэмдэг илэрдэг хүмүүс бий. Эдгээр хүмүүст улаан хоолойн хавдар үүсэх эрсдэлтэй. Улаан хоолойн сөөргөө Дурьдахгүй орхиж болохгүй эмгэг нь цээж хорсолт буюу сөөргөө. Ходооны хүчил бидний идсэн хоол хүнсийг боловсруулж, задлах үүрэгтэй. Улаан хоолой, ходоодны амсар гүйцэт хаагдахгүйн

улмаас энэхүү хүчил улаан хоолой руу гулгиж орох эмгэгийг сөөргөө буюу цээж хорсох гэж нэрлээд байгаа юм. Энэ өвчний үед улаан хоолойн доод хэсгийн салстуудад байнгын хүчлийн нөлөөгөөр эсүүд эмгэг өөрчлөлтөд орж, хавдар ургах суурь нөхцөл болдог. Таргалалт: Хотжилттой холбоотойгоор таргалалт сүүлийн жилүүдэд нэмэгдсэн. Биеийн жин нэмэгдэхийн хэрээр улаан хоолойн хавдар тусах эрсдэл нэмэгддэг. Ялангуяа хэвлийн таргалалт /хэвлийн гадна болон дотор өөх/ үүнд ихээхэн нөлөөлнө. Хэвлийн таргалалттай хүмүүст хэвлийн

хөндийн даралт биеийн жингийн индекс хэвийн хүмүүстэй харьцуулахад байнгын өндөр байдаг. Үүний нөлөөгөөр ходоод шахагдаж, ходоодны хүчил улаан хоолой руу орсноор сөөргөө үүсэх эрсдэл нэмэгдэнэ. Энэ нь цаашлаад хавдар үүсэх шалтгаан болдог. Улаан хоолойн салстын гэмтэл. Улаан хоолойн салстын гэмтлүүд үүнд нөлөөлөх бас нэгэн хүчин зүйл болдог. Шүд муутай настай хүмүүс бүхэл, хатуу зүйл залгих нь бий. Мөн архи хэтрүүлэн хэрэглэсний дараа хүчтэй огиулж бөөлжих үед улаан хоолойн даралт гэнэт

нэмэгдсэнээр улаан хоолойн салт урагддаг. Тиймээс гэмлийн шалтгаан нь эсийн ондоошил үүсч, хавдар үүсэхэд нөлөөлдөг гэж үздэг. Мөн мэдээж хэрэг ажил амьдралын тэнцвэр, амьдралын хэв маяг ихэээхээн чухал нөлөөтэй. Шөнийн цагаар ээлжийн ажил хийдэг хүмүүсийн хооллох хэв маяг өөр болдог. Энэ нь мөн нөлөөлөх хүчин зүйл болж өгдөг. Эдгээр хүчин зүйлийг мэдэж авснаар урьдчилан сэргийлэх боломжтой. Мөн дээр дурьдсан эмгэгүүдийг мэргэжлийн эмчийн заавар, зөвлөмжөөр бүрэн эмчилж чадах юм бол улаан хоолойн

хавдар үүсэхээс сэргийлж чадна.Хортой хавдар нь ямар үе шатанд байгаагаас хамаараад эмчилгээний үр дүн гарах магадлал нэмэгдэнэ. Хавдар бага үе шатандаа оношлогдвол эмчлэгдэх магадлал өндөр. Харамсалтай нь дээр дурьдчсанчлан 90-ээс дээш хувь нь хошуу үе шатандаа оношлогдож байгаа нь ямар нэгэн байдлаар эмчилгээний сонголт маш бага байна. Тиймээс эрт илрүүлгийн асуудал маш чухал. Эрт илрүүлгийн хамгийн чухал шинжилгээний арга нь

ходоод, улаан хоолойн дурангийн шинжилгээ. Дурангийн шинжилгээний арга нь бусад шинжилгэний аргуудаас хүртээмж болон үр дүнгийн хувьд өндөр.МЭРГЭЖИЛТНИЙ ХУВЬД ЗӨВЛӨХӨД 40-ӨӨС ДЭЭШ НАСНЫХАН ЯМАР НЭГЭН ЗОВИУР ИЛЭРСНЭЭС ҮЛ ХАМААРАН ЖИЛДЭЭ НЭГ УДАА ХОДООД, УЛААН ХООЛОЙГОО ДУРАНДУУЛАХ ЁСТОЙ. Эрт илрүүлж чадвал бага зардлаар, эрсдэл багатайгаар эмчилгээ хийнэ. Эх сурвалж: Хавдар судлалын үндсэний төв

Related Articles

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button