Мэдээ

УОК: Баярын амралтын өдрүүдэд ОРОН НУТАГТ ЗОРЧИХ ИРГЭДИЙН АНХААРАЛД

УОК-оос наадмын олон хоногийн амралтын өдрүүдэд хөдөө, орон нутагт зорчих иргэдэд дараах мэдээллийг хүргэж байна.

  1. Өрх, ам бүлийн хүрээнд хөдөө орон нутаг явах /ам бүлийн тоо заагаагүй/
  2. Аль болох суурин газраар буудаллахгүй, хөдөөний айлаар зочлохгүй, найр наадам үүсгэхгүй, дэлгүүр хоршоо орохгүй байх, орсон тохиолдолд амны хаалтаа тогтмол зүүх, халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөх
  3. Хөдөө орон нутгийг зорчих насанд хүрсэн иргэдийн хувьд вакцины 1, 2 –д тундаа хамрагдсан, эсвэл өвдөөд эдгэсэн гэдгээ нотлох бичиг баримттаа үндэслэн хотоос гарах
  4. Зөвхөн 1-р тундаа хамрагдсан болон 2-р тундаа хамрагдсан боловч 14 хоногоос дээш хоноогүй тохиолдолд 48 цаг хүчинтэй ковидын түргэвчилсэн шинжилгээ хийлгэж, хариу нь СӨРӨГ гарсан байх
  5. Түргэвчилсэн шинжилгээний хариу 48 цагийн дотор хүчинтэй бөгөөд хугацаа нь дууссан тохиолдолд тухайн аймаг руу нэвтрэхэд шинжилгээ өгнө
  6. Хөдөө орон нутагт зорчих ам бүлээс төлөөлүүлэн 5-17 хүртэлх насны 1 хүүхдээс хамар болон хоолойн арчдасын аль нэг хэлбэрээр түргэвчилсэн шинжилгээ авах ба СӨРӨГ хариу нь насанд хүрэгсдийн мөн адил 48 цагийн хүчинтэй.
  7. Орон нутгийн аль ч пост зөвхөн PCR -ын шинжилгээний хариу шаардахгүй бөгөөд түргэвчилсэн шинжилгээний СӨРӨГ хариу PCR шинжилгээний хариуны нэг адил хүчинтэй.
  8. Түргэвчилсэн шинжилгээг eruul.gov.mn цахим системд бүртгэлтэй төрийн болон хувийн хэвшлийн аль ч эмнэлэгт хийлгэж болно.

Эх сурвалж: УОК-ын Шуурхай штаб

Related Articles

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button