МэдээЭрүүл мэнд

Шүдний дагина Бадамцэцэг маань Монгол улсын захын сумдаар явж хүүхдүүдийг үнэгүй эмчилж байна

Хэцүү ангийн Гэрэлээ, Шүдний дагина Бадамцэцэг маань Монгол улсын захын сумдын амны хөндийн эрүүл мэндийн асуудалд бодитой хувь нэмэр оруулж явна

Шүдний эмч Б.Бадамцэцэгийн санаачлагаар Монгол улсын алслагдсан аймаг сумдын иргэдийн амны хөндийн өвчлөлийг бууруулах зорилготой Шүдний эрүүл мэнд боловсролын үндэсний сан ТББ /National Dental Health and Education Foundation/ албан ёсоор байгуулагдаж үйл ажиллагаагаа явуулж эхэллээ.

Амны хөндийн үзлэг, оношилгоо, эмчилгээ болон эрүүл мэндийн боловсрол олгох сургалт гэсэн 2 чиглэлийг дагнан үндсэн үйл ажиллагаагаа явуулдаг уг сан нь ашгийн төлөө бус сайн дурын байгууллага юм.

Сангийн эхний төсөл нь 10-р сарын 8-9-ны өдрүүдэд Хэнтий аймагийн Цэнхэрмандал суманд 5 эмч 4 сувилагч гээд нийт 12 хүний бүрэлрэдүүнтэйгээр амжилттай зохион байгуулагдсан бөгөөд

3-16 насны 200 гаруй хүүхдүүдэд урьдчилан сэргийлэх үлэг, шаардлагатай эмчилгээг хийснээр тус сумын хүүхдүүдийн амны хөндийн өчвлөлийг 30%-р буруулсан бодит үр дүнг гаргаж ажиллагаа.

Хамтран ажилласан Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын засаг дарга Золжаргал болон үйл ажиллагааг саадгүй зохион байгуулахад бүх талын нөөц бололцоогоор хангаж өгсөн ЕБС-ын хамт олон талархал илэрхийлж байна. Хүүхдүүдээ өөрийн хүүхэд шиг хайралдаг Otgondulam Dashdawaa Захирал шиг багш олон байгаасай хүүхдүүдийн тань өмнөөс баярлалаа Мөн энэхүү төслийг эхлүүлэхэд туслан дэмжсэн ах,эгч найз нөхөд болон үзүүлж буй хүүхдүүдэд минь стандартад нийцсэн шүдний сойз бэлэглэсэн Happy Dent Service хамт олондоо маш их баярлалаа.

Related Articles

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button