Мэдээ

Цайрын агууламжгүй хуурамч бүтээгдэхүүнийг 20 дахин нугалсан үнээр зарж байжээ

Цар тахлын үед хүн бүр дархлаа дэмжих бүтээгдэхүүн хэрэглэж, халдварын эрсдлээс өөрийгөө болон гэр бүлээ хамгаалж буй. Гэтэл хэрэглэгчдийг хуурч, цахимаар ашиг олох сонирхолтой хэсэг бүлэг этгээдүүд хуурамч бүтээгдэхүүн зарж байжээ.

Тодруулбал, Баяраагийн Оюун-Эрдэнэ гэх эмэгтэй өөрийн цахим хаяг болох “Bayraa Oyunaa” фэйсбүүк хаягаар дамжуулан ус эрдэсжүүлэгч савхыг “OSPRING Mongolia” ХХК-ийн бүтээгдэхүүн хэмээн борлуулж ашиг хонжоо олж байгаад цагдаагийн байгууллагад баригджээ.

Түүний цахим орчинд худалдаалж буй цайрын савх нь Хятад улсаас оруулж ирсэн цайрын агууламжгүй бүтээгдэхүүн болох нь МХЕГ-ын шинжилгээгээр нотлогджээ.

Түүний энэхүү хууль бус үйлдлийг МХЕГ-аас тогтоосон бөгөөд ШӨХТГ, ЦЕГ зэрэг холбогдох байгуулагууд хэргийг материалжуулан шалгаж байна.
Тухайн этгээд “OSPRING Mongolia” ХХК-ийн цайрын “Zing Power” савхтай ижил төстэй бүтээгдэхүүнийг Хятад улсаас гурван мянган төгрөгөөр худалдан авч, Монголд 60 мянгөн төгрөгөөр худалдаалдаг байжээ.

Зургийн тайлбар: Интернэт худалдаагаар нэг удаагийн ус эрдэсжүүлэгчийг бүтэн жилийн хэрэглээний цайрын савх гэж 20 дахин нугалсан үнээр зарж залилан хийж байна.

Related Articles

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button