Мэдээ

УKPАИHД БАЙГАА ОЮУТНУУД: AMЬД ГАРАХ ЭСЭХЭЭ МЭДЭХГҮЙ БАЙНА

Манай улсын оюутнууд Украин улсын метроны буудалд хоргодож байгаа гэх мэдээлэл буй. Украины хотуудад байгаа монгол оюутнуудын төлөөлөлтэй холбогдож, нөхцөл байдлыг тодрууллаа. Н.Бат-Эрдэнэ: Би Харьков хотын Харьковский национальный автомобильно-дорожный университет сургуульд дөрөвдүгээр курст суралцдаг. Одоогийн байдлаар надтай нийлээд есөн оюутан метроны буудалд хоргодож байна. Пушинскагийн метроны буудал дээр нөгөө хэсэг болох найман оюутан хоргодож байна. Нөхцөл байдал хоёрдугаар сарын

эхээр хурцадсан. Одоо бүр илүү хурц болчихлоо. Нэг ёсондоо дайн эхэлсэн. Бодит байдлыг харахад дайн тийм ч хурдан дуусахгүй байх гэж бодож байна. Манай улсын Элчингээс хийсэн  уулзалт дээр “Монгол Улсаас ямар ч туслаж үзүүлэхгүй. Та хэд амь амиа бод” гэсэн хариу өгсөн. Ерөнхийдөө явах нь яв. Үлдэх нь үлд гэсэн. Дараагийн хоёр болон гурав дахь уулзалтуудаар худал мэдээлэл өгч, оюутнуудыг буруу мэдээлэл авахад шууд нөлөөлсөн. Өчигдрөөс Засгийн газар, Элчин сайдын яамнаас Украинд хүнд нөхцөлд байгаа оюутнуудаа

хоёрдугаар сарын 26, 27-нд татаж авна гэсэн хариуг өгсөн. Гэхдээ биднийг Польш улс руу автомашинаар явж ир гэж Консулаас мэдэгдсэн. Харин бидний суралцаж буй энэ хотыг ОХУ бүсэлсэн байгаа учир автомашинаар Польш руу явж чадахгүй болчихоод байна. Сэтгэл санааны хувьд хямралтай байгаа болохоор цаашдаа яах талаар бодох тэнхэл алга. Энд чинь дайн үзээгүй, дайны үед юу хэрэгтэй гэдгийг мэдэхгүй хүмүүс байна шүү дээ. Цаашдаа хэдэн төгрөг, хэр хэмжээний хугацаа шаардлагатайг мэдэхгүй байна. Үнэндээ амьд гарах эсэхээ ч

мэдэхгүй байна. Дайн эхлэхээс өмнө Монгол буцах боломжийн хувьд, манай сургууль хоёрдугаар сард явж, дөрөвдүгээр сард ир гэсэн санал тавьсан. Үүний дагуу зөвшөөрч хоёрдугаар сарын 18-нд буцах билет авсан боловч Консул Түвшин гэх хүний буруутай үйл ажиллагаа, алдаанаас болж Монгол руу буцаж чадалгүй энд ингээд сууж байна гэв. Н.Билгүүн: Намайг Н.Билгүүн гэдэг. Би 19 настай Украины Нисэхийн үндэсний сургуульд хэлний бэлтгэлд сурдаг. Нөхцөл байдлын тухайд урд шөнө хэд хэдэн дэлбэрэлт сонсогдсон. Одоогоор дотуур

байрандаа байна. Бүгд ачаагаа баглаж бэлдэж байна. Нийтдээ Киев хотод 12 монгол хүн хамтдаа байгаа. Миний хувьд Львов ороод тэндээсээ Польш орох вагоны билет хайна. Энэ бүтэх эсэхийг мэдэхгүй байна, замд юу ч тохиолдож мэднэ шүү дээ. Үнэндээ яах учраа олохгүй, шокийн байдалд байна. Украины Харьков хотод буй оюутнууд: Бид олон хоногийн хоол хүнс бэлдэж чадаагүй. Одоогоор нэг, хоёр хоног идэх хоолтой байна. АТМ ажиллахгүй хүндрэлтэй байна. Хот доторх машин, таксинууд явахаа больчихсон. Ерөнхийдөө ихэнх

газрууд ажиллахгүй байна. Мөн биднийг зугаа цэнгэл хөөж ирсэн гэж хүмүүс их ярьж байна. Гэхдээ бид эрдэм ном сурч боловсрох гэж явсан шүү дээ. Бидний өгсөн мэдээллүүдээс эх сурвалж нэхэж, дооглож суугаагүй, шуурхай арга хэмжээ авсан бол энд буй оюутнууд болон тэдний ар гэрийнхэн айдаст автахгүй байх байсан. Бид хэдэн зуугаараа явах гээгүй. Ердөө гуч гаран хүн шүү дээ.Олон улсыг судалдаг хүн байсан бол өдийд хоёр улсын байдлыг анзаарч, арга хэмжээ авах байсан. Хоёр улсын ерөнхийлөгчийн хэлсэн үгнүүдээс харвал хоёр

улс хэзээ ч найрамдах боломжгүй. Нэгнийгээ устгаж байж л дуусна байх. Хамгийн анхны zoom уулзалт дээр Засгийн газраас биднийг татахгүй байсаар байгаад дайн болчихвол яах юм гэхэд Гадаад харилцааны яамны Болд гэх дарга нь “ Чи битгий худал мэдээлэл тараагаад бай. Тийм зүйл болохгүй” гэсэн. Украинаас явсан ч Москва хүрээд буцаад ирсэн хүмүүс ч байна гэв. Украин улсад суралцдаг зарим оюутан саяхан эх орондоо ирсэн. Тэдний нэг бол У.Цэлмэг. Тэрээр Украинд байгаа найзуудтайгаа байнга холбогдож мэдээлэл дамжуулсаар

байгаа юм. У.Цэлмэг: Би хоёрдугаар сарын 19-нд Монголд ирсэн. Ингэж ирэхдээ Харьков хотоос Истанбул-Москва-Улаан-Үд- Хиагт- Алтанбулаг гэсэн маршрутаар ирсэн. Ингэхдээ Алтанбулаг боомтоор явганаар алхаж орж ирсэн. Сургуульдаа өргөдөл бичиж дөрөвдүгээр сард буцаж очино гэсэн нөхцөлтэйгөөр ирсэн. Нөхцөл байдал мэдээллийн хувьд Гадаад харилцааны сайд бидэнтэй сарын өмнөөс холбогдож эхэлсэн гэж ярьсан. Гэвч бидэнтэй холбогдохдоо зөвхөн утас, оршин суугаа хаяг авсан. Харин дайны нөхцөл байдлын талаар

хоёрдугаар сарын 12-ноос холбоо барьсан. Яг тухайн үеэс Украинд мэдээллүүд хурцдаж, нөхцөл байдал өөрчдөгдсөн тул Польшийн Элчин сайдын яамнаас холбоо барьж эхлэхээс өмнө өөрсдийн аюулгүй байдлыг хангахын тулд хоёрдугаар сарын 17-ний Истанбулын билет авсан. Хоёрдугаар сарын 13-нд анх холбоо барьж уулзалт хийхдээ уулзалтаар “Чартер нислэгээр авч чадахгүй. Найдаад хэрэггүй” гэх утга бүхий зүйл ярьсан. Харин засгаас биднийг авч чадахгүй бол бид өөрсдөө явж болох уу гэхэд боломжтой гэх хариулт өгсөн. Иймд

бид өөрсдөө явна. Харин төрөөс хүссэн ганц зүйл нь сургуулийн асуудал байсан. 2021-2022 оны хичээлийн жилийн хоёрдугаар семестрийг цахимаар болгож, намар очиход ямар ч асуудалгүй болгох талаар Украины Боловсролын яамтай ярилцаад өгөөч гэж хүссэн. Тус хүмүүс энэ сарын 14 буюу нэгдэх өдөр энэ талаар ярилцаж бичиг хүргүүлье гэж хэлсэн. Гэвч тэрхүү бичиг хоёрдугаар сарын 25 буюу өнөөдрийг хүртэл очих ёстой газраа хүрээгүй байна. Хэрэв тэр бичиг хугацаандаа ирсэн бол оюутнууд өөрийн зардлаараа ирэх бүрэн

боломжтой байсан. Украинд буй оюутнуудын дийлэнх нь хоргодох байр буюу метроны буудал руу орох зөвлөмжийн дагуу метроны буудалд байгаа аж. Тэдэнтэй видеогоор холбогдох гэсэн боловч хаана байгаагаа мэдэгдэж болохгүй гэсэн тул мессенжерээр холбоо барьсан юм. Зарим оюутны хувьд утасных нь цэнэг дуусч, холбоо барих боломжгүй болж байгаа бөгөөд Украинд гар утасны сүлжээ удахгүй тасалдаж магадгүй гэсэн мэдээлэл гарсан байна.

Related Articles

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button