ЗөвөлгөөХайр, гэр бүл

ТАНЫ ГАНЦ БИЕ ЯВАА ШАЛТГААН

Та юуны учир одоог хүртэл ганц бие байна вэ? Сэтгэл судлаач Патрик Лемуан нас насны эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн ганц бие байгаа шалтгааныг судалж, тогтоожээ. Үүнд хамгийн ихээр нөлөөлдөг зүйл нь тухайн хүний нас байдаг гэнэ. Ингээд хүмүүс яагаад ганц бие байдгийн учир шалтгааныг мэдэж авцгаая.

20-30 нас “Хайхрамжгүй”: Энэ насны охид, залуус ганц бие байгаадаа нэг их санаа нь зовдоггүй. Учир нь тэд ганц бие байхыг биеэ даасан, эрх чөлөөтэй амьдрал гэж ойлгодог бөгөөд энэ нь цагийг хөгжилтэй, зугаатай, адал явдлаар дүүрэн өнгөрүүлэх үндэс болдог байна.

Залуу насыг адал явдал, туршлага, секс, сэтгэл татам байдал болон хүсэл мөрөөдөлгүйгээр төсөөлөхийн аргагүй билээ. Судлаачид үзэж буйгаар: Энэ насны залуус сексийн хангалттай мэдлэгтэй болдог. Охидынх ч мөн ялгаагүй.

Тэдний аль аль нь эрх чөлөөг эрхэмлэж буй учраас хайр сэтгэлээс илүү сексийг чухалчилдаг. Нэг ёсондоо үүрэг хариуцлага ихтэй гэр бүлийн харилцааг таашаадаггүй ажээ. Уг насны эмэгтэйн ганц бие байгаа шалтгаан: Жинхэнэ хайраа олоход хэцүү байдаг. Уг насны эрэгтэй ганц биш байгаа шалтгаан: Сексийн харилцааг чухалд тооцдог.

30-34 нас “Яаруу”: 30 нас хүрмэгц хүний амьдрал тэр чигээрээ өөрчлөгддөг. Өөрөөр хэлбэл, эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн аль аль нь ганц бие байхаас залхаж, өөр өөрсдийн аргаар хостой болохоор хичээж эхэлдэг байна.

Эмэгтэйчүүдийн хувьд гэр бүлтэй болохыг хүснэ. Харин эрчүүдийн хувьд амьдрал зохионо гэдэг үүрэг харицлага ихтэй учраас аль болох зайлсхийдэг байна. Судлаачдын үзэж буйгаар: Өнөөдөр дэлхий дээр дор хаяж нэг хүүхэдтэй, дээрх насны хүмүүс олон байгаа аж.

Нэг ёсондоо урьд өмнө нь амьдрал зохиож байсан бөгөөд эцэг, эхийн аль нэг нь хүүхдээ өөр дээрээ авч өсгөж байгаа гэж ойлгож болох юм. Энэ насан дээрээ эрэгтэй, эмэгтэй хүмүүс амьдралд багагүй туршлага хуримтлуулсан байдаг аж.

Уг насны эмэгтэйн ганц бие байгаа шалтгаан: Буруу хүнийг сонгож, гэр бүл болдог. Уг насны эрэгтэй ганц биш байгаа шалтгаан: Гэр бүл болохоос зайлсхийж, хойшлуулдаг.

35-45 нас “Амьдралын туршлагатай”: Энэ насны хүмүүс дор хаяж нэг удаа гэр бүл болж, салж, нийлж үзсэн, амьдралын туршлагатай байдаг. Түүнчлэн уг насан дээрээ хүүхдээ өөр дээрээ авч өсгөж байгаа эмэгтэй хүн, эрчүүдээс илүү олон байдаг ажээ.

Түүнчлэн 35-45 насандаа гэр бүлээ цуцлуулж, хоёр тийш болсон хосуудын тухай хачирхалтай судалгаа байдаг нь салснаас хойш ердөө нэг жилийн дараа л гэхэд эрчүүд өөр эмэгтэйтэй болсон байдаг бол, эмэгтэйчүүд олон жилийн дараа өөр хүнтэй болдог гэнэ.

Мөн тэдний зарим нь салсан ч гэсэн, хааяа холбоотой байж, дотно харилцаанд орох явдал байдаг ажээ. Судлаачдын үзэж буйгаар: Энэ насны хүмүүс хамт байгаа шалтгаан нь хайр сэтгэл гэхээсээ илүү үр хүүхдээ бодсон сэтгэлтэй нь холбоотой байдаг.

Эрэгтэй, эмэгтэй хүн ялгаагүй нийгэмд өөрийн гэсэн байр сууриа эзэлж, эрх мэдлийг булаацалдан, үл ойлголцох болж, амьдрал жинхнээсээ буцалж эхэлдэг. Энэ үед хосуудын ихэнх нь амьдралд тулгарах олон асуудлуудад бууж өгч, хоёр тийш болдог байна.

Уг насны эмэгтэйн ганц бие байгаа шалтгаан: Өөртөө цаг зав гаргадаггүй, дагавар хүүхэдтэй. Уг насны эрэгтэй ганц биш байгаа шалтгаан: Дагавар хүүхэдтэй бүсгүйтэй гэр бүл болох бодолгүй байдаг.

50 буюу түүнээс дээш нас “Шаардлага өндөртэй”: Энэ насан дээрээ ганц бие байгаа хүмүүс ганцаардлыг маш ихээр мэдэрдэг. Тэр тусмаа эмэгтэйчүүдэд хүчтэй мэдрэгддэг байна. Иймд тэд ямар ч байсан хамаагүй, дэр нэгтгэх хүнтэйгээ учрахыг хүсч, яардаг.

Заримдаа бүр өөрөөсөө 10-15 насаар дүү залуутай гэр бүл болсон байх нь ч бий. Хамгийн чухал нь энэ насны хүмүүс хайртай хүнтэй болохгүй бол, нас явж байгаа гэдгээ ухамсарласан байдаг ажээ.

Гэвч эрэгтэй, эмэгтэй ялгаагүй эсрэг хүйстэндээ өндөр шаардлага тавих нь бий. Судлаачдын үзэж буйгаар: Өөртөө тохирсон нэгнийг олно гэдэг нас насны хүмүүсийн хувьд хүсэл нь болсон зүйл билээ. Гэвч энэ нь ихэнхдээ бүтэлгүйтэх нь бий.

Энэ насны хүмүүс ганц бие байгаагийн хамгийн түгээмэл шалтгаанууд бол, хосууд бие биенээсээ амьдралынхаа эрхээр уйдах, залхах, сексийн харилцаа тохирохгүй байх юм.

Уг насны эмэгтэйн ганц бие байгаа шалтгаан: Хэт их шаардлага тавьдаг. Уг насны эрэгтэй ганц биш байгаа шалтгаан: Үе тэнгийн, нас ойролцоо эмэгтэйтэй гэр бүл болохыг хүсдэггүй.

Related Articles

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button