Мэдээ

Н.БЭРХИ: БИ ИЧЭЭД, КИНОГОО БҮРЭН ҮЗЭЖ АМЖААГҮЙ

ЭХ СУРВАЛЖ: ЭРГЭЛТ.МН Алтайн өвөр говийн хязгаар, Ээж хайрханы хойд хормойд орших өвөлжөөнд шавилхан биетэй, хэрсүү бор хүү худгийн хүрдийг жижигхэн гараараа эргүүлж, хонь, ямаагаа усалж, ундаалж байхыг хэсэг харж зогслоо. Хөх женсэн өмд, хонгоороо татсан хар бакель углаж, улаан эрээн цамц өмсөж, үнэгэн малгайгаа толгойныхоо голд тавьж, гангарсан хүү онгоцонд ус дүүргэх хоорондоо хонь, ямаатайгаа хэдэнтээ “зодолдож”, хөөж, үргээж, эцэст нь онгоцтой усаа тавиад туучихлаа. Бэлчээрээс ирсэн мал хүүг дайрах

нь холгүй, онгоцтой усаа асгах шахам тэмтчиж, тэмцэж худгийн хүйтэн ус залгилна. Тэгээд болсон бололтой эхний хэсэг нь худгаас урд зүгт гарч, дахиад бэлчив. Эхээсээ үлдэж хоцорсон нялх төл худгийн жижигхэн байшинг налж, эзнийхээ нуруу руу авирч, гутлынх нь түрүүг үнэрлэж байгааг хэсэг харж зогссон жаал хүү ажил нь дууссан бололтой гэр рүүгээ зүглэв. Мань эр гэр рүүгээ явахдаа хоёр нохойтойгоо ноцолдож, хүзүүнээс нь зүүгдэж, барилдаж байгаа аятай угз, угз татна. Уралдаж явснаа буцаж гүйгээд худгийнхаа хаалгыг хаав. Тэгснээ

эргээд дахиад гэрийнхээ зүг гүйлээ. Энэ хооронд хоёр нохой нь хүүг ийм үйлдэл гаргахыг нь мэдсэн аятай хэлээ унжуулаад, хөлөө жийгээд, хүлээгээд суучих юм. Тэгээд босож ирээд хүүгийн араас давхиж худаг, гэр хоёрын голд эзнийгээ гүйцэж аваад цааш сажлав.Эхээсээ үлдэж хоцорсон нялх төл худгийн жижигхэн байшинг налж, эзнийхээ нуруу руу авирч, гутлынх нь түрүүг үнэрлэж байгааг хэсэг харж зогссон жаал хүү ажил нь дууссан бололтой гэр рүүгээ зүглэв. Дээрх үйл явдлыг Улаанбаатар хотоос 1000 гаруй километрийн зайд орших Говь-

Алтай аймгийн Цогт сумын малчин Л.Нэмэхбаярын хүү Н.Бэхитэй уулзахаар очихдоо харсан юм. Ээж хайрханы энгэр бэл, өвөр талд жилийн дөрвөн улиралд нутаглаж, ан амьтадтай зэрэгцэн оршиж, ижилдэж, “эзэн” нь мэт болсон Н.Бэхи хүүгийн тухай баримтат кино сараар олны хүртээл болж, үзэгчдийн нэг хэсэг нь “Жинхэнэ монгол ахуйг харууллаа. Нүүдэлчин монголчууд ингэж л өссөн, хүн болсон. Хөдөөгийн амьдрал ийм л байдаг” хэмээн шүүрс алдаж, хүүгийн эр зориг, эрэлхэг, хэрсүү, хөдөлмөрч зангаар нь бахархаж сууна. Зарим нь

хэсэг нь “Хүүхдийн эрхийг дээд зэргээр, ноцтой зөрчиж байна. Сурч, хүмүүжих эрхтэй хүү хөдөлмөрийн мөлжлөгт өртөж, эрхээ хасууллаа. Эх, эцэг нь гэж байна уу” хэмээн цахим орчинд дайтаж байсан юм. Гэсэн ч энэ хөдөөд, буйдхан ахуйд тэдний үг хэлийг сонсох нь битгий хэл, уншсан нэг ч хүн алга.Салхинаас өөр аниргүй, шувуунаас өөр “эзэн”-гүй Алтайн өвөр говь, Ээж хайрхан уулыг түшиглэж, түшиж нутагладаг малчин Л.Нэмэхбаярын том хүү Н.Бэхи 13 настай. Тэрбээр гурван эмэгтэй дүүтэй, айлын ганц хүү. Түүнийг сар шинийн

өдрүүдэд өвөө, эмээдээ туслахаар очоод байх үед нь бид очиж таарсан юм. Хашаан дотор тугал, бяруу мөөрөлдөж, уяан дээр нь адуу янцгааж, гэрийнх нь хойд талаар тэмээн сүрэг идээшиж, урд талаар нь хонь, ямаа бэлчиж, дөрвөн ханатай бор гэрийн тооноор уур савсаж, утаа суунаглаж, гэрийн хажууханд тахиа шувуу хооллож, гэрт дотор цагаан өнгөөр биеэ гоёсон хэзээ мөдгүй амаржих дөхсөн муур дуугарч, хоёр настай охин ахынхаа хормойгоос тас зуурч, өсвөр насны охин гэрт цай чанаж, 60 орчим насны хоёр хөгшин хувцсаа гөвж,

илүү гэрийн зүгээс алхана. Харин тэртээ харагдах зүүн зүгээс идэр ес дөнгөж шувтарч байхад хужаа мотоциклтой эр хар хурдаараа тоос татуулан давхиж яваа, гэрийн зүг ирж байгаа харагдана. Н.Бэхи хүүгийн ажлын нэг өдөр дуусахад хэдхэн цаг үлдээд, хэн хүнгүй тус тусын ажлаа үргэлжлүүлж байгаа нь энэ. Хээрийн салхи, малын бэлчир, хөдөөгийн буйдхан ахуйг харж, цээж дүүрэн амьсгалж, үл мэдэгдэх үнэрт мансуурч, үзэгдэх орчны тухай бодлогоширч, бодож зогсох нь таатай мэдрэмж төрүүлэх ажээ.

Тэртээ зүүн зүгээс давхиж байсан мотоциклтой эр бол Н.Бэхи хүүгийн аав Л.Нэмэхбаяр аж. Тэрбээр сумын төв орж, сар шинийн золголт хийгээд хоёр хүүхдээ эргэнгээ аав, ээжийнхээ ороод гарахаар ирсэн нь энэ аж. Тэрбээр “Хүү минь хэвлүүхэн сайхан ярьсан байна лээ. Өөрөө ч “Одоо ёстой онигоо боллоо доо” гээд киногоо гүйцэт үзэж чадаагүй. Бид л байн, байн үзэж, хөгжиж, хүүгээрээ бахархаж, хүүгээ хайрлаж сууна. Хөдөөгийн малчин бид чинь ингэж л амьдардаг улс шүү дээ” гэсээр бидэнтэй мэнд мэдэлцлээ. Харин хүүгийн өвөө Лутбаяр

гуайтай олон хүн утсаар ярьж, зарим нэг нь бахархаж, нөгөө хэсэг нь дургүйцэж байгаагаа илэрхийлсэн бололтой. Тэрбээр “Хүүхдийн эрх яриад, хүн, амьтан ч хэцүү болж дээ. Миний, бидний, ач хүүгийн минь аавын бага нас ингэж л өнгөрсөн дөө. Бид хүүхдүүдээ Бэхи шиг л өсгөсөн. Манай энэ хавийн малчдын хүүхдүүд бүгдээрээ Бэхи шиг аав, ээжийгээ ажилтай үед мал маллаж, гэрээ сахиж байна шүү дээ. Хөдөөд чинь хүн бүл муутай, харж байгаа шиг амархан байдаггүй л юм” гэсээр гэрийн гадаа яриа дэлгэж, Бэхиг “Тугалаа хашаарай”

хэмээн захив.Н.Бэхи хүүгийнх одоогийн байдлаар 100 гаруй төл мал хүлээж аваад байгаа ажээ. Харин өвөөгийнх нь цөөхөн хэдэн төл хүлээж авсан гэнэ. Нялх төлийн эзэн, эзэн хариуцагч, хариулагч нь Бэхи. Тэр хурга, ишгээ хээр хөдөө унтаад үлдэхээс, урьтаж гүйгээд алга болохоос хамгаалж, хариулж явах даалгавартай. Даалгавар шалгагч нь, гүйцэтгэгч нь мөн л Бэхи. Угтаа тэр өөрөө өөртөө ийм ажил өгчихөөд өдөржин завгүй харайлгаж, говийн их элс, өвс, ургамал, орчин нөхцөлийн тухай судалж, сонсож явдаг аж. Энэ ч түүнд сайхан

байдаг гэнэ. Ээж хайрханы энгэрт өвөлжиж байгаа гэрээсээ төлчин болохоор томилолт аваад тэр сайн дураараа өвөөгийндөө ирээд байгаа. Харин хурга, ишиг хариулах албаа хоёр дүүдээ үлдээгээд ирсэн. Хичээлгүй байх үедээ өвөө, эмээ хоёрынхоо ажилд тусалж, худгийнх нь хүрдийг ганц өглөө ч болов эргүүлж өгөх, хонь, хургийг нь ганц өдөр ч гэсэн хариулаад өгөх юм сан гэх бодол түүнийг энд авчирсан гэнэ. Бэхи хүү өнгөрсөн намар хадлангийн үеэр гэрээ харах, малаа хариулах бас нэгэн томилолт аваад байх үедээ кино багийнхантай

таарчээ. Тухайн үед хоттой хонинд нь чоно орж, улаан хүрэн хонийг барьж, багалзуурдсан байсан аж. Хүү өглөө эртлэн босоод аав руугаа станцаар “Байхгүй ээ, өчигдөр шөнө нам унтаад нэг хонио чононд өгчихлөө” хэмээн ярих үед нь кино багийнхан очиж таарсан байна. Н.Бэхи хүү ярихдаа “Намар аравдугаар сард 14, 15 хоног ганцаараа гэртээ байсан. Гэхдээ энэ хугацаанд аав, ээж хоёр хоёр удаа намайг эргэж очсон. Тэр үеэр бичлэг хийгээд, миний тухай кино хийсэн юм. Кино нь цагаан сарын үеэр гарч байна лээ. Гэхдээ би ичээд,

заримдаа зав болохгүй, баруун гэрт зурагт шатчихсан учраас киногоо бүрэн үзэж амжаагүй л байна. Манай энэ хавийн малчид болон гэрийнхэн маань намайг “Сайн ярьж байна. Мундаг байна шүү” гээд магтаж өгсөн. Би сургууль амарсан үед гэрийнхэндээ ирж тусалдаг юм. Кино багийнхныг ирэх үеэр манай суманд коронавирусийн халдвар ихээр бүртгэгдэж, сургуульд хөл хорио тогтоогоод би хоёр дүүтэйгээ хөдөө гэртээ ирчихсэн байсан юм л даа. Тэрнээс аав, ээж маань миний хичээлийг таслуулаад, мал харуулсан зүйлгүй ээ. Би

өөрөө мал харах дуртайдаа л хөдөө гэртээ ганцаараа үлдчихсэн байсан юм. Тэр үед нэг л удаа хонь руу маань чоно дайрсан. Бусдаар гайгүй, аюулгүй байсан даа” гэв. Түүнийг өвөөгийндөө ирснээс хойш хэд хэдэн хонь, ямаа ишиглэж, хургалжээ. Тэрбээр “Одоо ч сургууль орлоо. Ангийнхан минь миний киног үзсэн бол шоолоод сүйд болж байгаа болов уу. Ангийн багш үзсэн сурагтай л байсан. Би гэхдээ хөдөө байгаа болохоор чухам яаж хүлээж авсан, юу болж байгааг мэдэхгүй байна. Ангийнхан сургууль орохоор л сонин ярих байх. Хүмүүс энэ,

тэндээс “Ярилцлага авъя” гээд залгаад байгаа гэсэн. Би гэхдээ намайг байх үед утсаар ярих юм бол ярилцлага өгөөд л байна гэж бодож байгаа. Намайг сургуульдаа явах үеэр өвөөгийн хонь, ямаа ид ишиглэж, хургалах байх даа. Энэ хоёр хоёулхнаа үлдэхээр хэцүү байдаг юм аа. Малаа услаад өдөржин хүйтэн худаг дээр өнжинө. Ишиглэж, хургалсан хонь, ямаагаа цуглуулна, угжина, эхэд авхуулна гээд ажил нь мундахгүй” гэсээр хөдөөгийн аж амьдрал, завгүй байдал, өвөө, эмээгээ хайрлаж, их ажлаас нь нугалалцаж өгч чадахгүй буцах тухайгаа

харамсал дүүрэн, наснаасаа хэд дахин ах хүн шиг ярив.Тэрнээс аав, ээж маань миний хичээлийг таслуулаад, мал харуулсан зүйлгүй ээ. Би өөрөө мал харах дуртайдаа л хөдөө гэртээ ганцаараа үлдчихсэн байсан юм“ЧОНО ХОНИЙГ МИНЬ ТАСЛААД АВААД ЯВААГҮЙ НЬ АЗ” Н.Бэхи кино зураг авалтын үеэр 12 настай байсан. Харин одоо нэг нас нэмээд байна. Тэрбээр “13-ны жил орж байна даа. Жил ороод гоё санагдаж байна” гээд хээв нэг эвлэгхэн, хэвлүүхэн ярив. “Жил орно гэхээр яах вэ” гэсэн асуултад минь тэр “Бүтэн 12 жил өнгөрөөд миний

төрсөн жил орж байна гэсэн үг юм аа. Ээж минь надад ингэж хэлж өгсөн. Жил орж байхад ном сайн уншуулж, болгоомжтой байх хэрэгтэй гэж байна лээ. Гэхдээ ч бар жил сайхан ордог гээд өвөө ч яриад байгаа. Манай энэ хавиар зундаа ногоо элбэгтэй, бороо хуртай байвал ч сайхан жил орж байгаагийн илрэл” гэлээ. Өмнө нь тэрбээр чонотой таарч байгаагүй, хонио чононд өгч байгаагүй тухайгаа хуучлав. Тэрбээр “Чонын барааг өмнө харж байгаагүй ээ. Нохой шиг амьтан л байдаг гэсэн. Ганц удаа л гэртээ унтаж байхдаа чононд хонио өгчихсөн.

Заримдаа бодогдоод байдаг юм. Гэхдээ манай энэ хавиар чоно, хээрийн амьтан элбэгтэй. Тухайн үед “Яаж олон хонь өгөөгүй юм. Яаж хонийг минь таслаад аваад яваагүй юм” гэж боддог, бурхан минь. Миний эрүүл байгаа минь, олон хонь чонын хоол болгоогүй нь аз гэж аав хэлсэн. Би ч тэгж бодоод байгаа. Харин ээж, эмээ минь бага зэрэг санаа зовсон байна лээ. Дараа нь мануухай босгоод, хотны гэрэл тавиад нэмэртэй байсан юм байлгүй хээрийн амьтан үзэгдээгүй. Би ч өглөө эрт босоод хоол, цайгаа уугаад, хоёр морио унаж, хөтлөөд,

хонио бэлчээрт гаргаж, орой нь ирээд амардаг учраас шөнийн үйл явдлыг тэр бүр мэдэхгүй. Нэг сэрэхэд өглөө болчихсон л байдаг юм” хэмээн ярилаа. АНХ МАЛД ЯВАХАД АЙДАС, ТҮГШҮҮР ТӨРДӨГ ЮМ БИЛЭЭ. СҮҮЛДЭЭ СУРЧИХСАН. Бэхи одоо зургадугаар ангид сурдаг. Зургаан настайгаасаа эхэлж хонь хариулж, морь унаж сурсан байна. Тэрбээр “Сургуульдаа явах, мал маллах хоёр хоёулаа гоё. Сургуульдаа сурч байвал эрдэм мэдлэгтэй хүн болно.

Бас найзуудтайгаа хөгжиж, хөгжилдөж өдрийг өнгөрүүлнэ. Харин малаа хариулж, маллаж байвал ажил, хөдөлмөрт хичээнгүй, шаргуу болно. Анх морь унаж сураад, хонинд явахад эвгүй л байсан. Ер нь анх малд явахад айдас, түгшүүр төрдөг юм билээ. Сүүлдээ айхаа больчихсон байсан. Харанхуй болсон үед хониныхоо цаагуур гэрэл тусгаад, хотоо эргэчихдэг. Өндөр уулын орой руу ганцаараа хонь, тэмээндээ явдаг болчихсон байсан.

Сүүлд 10 гаруй хоног ганцаараа байхад ч дунд зэрэг айсан даа. Сүүлдээ бараг дасчихсан, байгаад байвал байгаад байхаар л болсон.Гэхдээ аав, ээжтэй байнга утсаар ярьж, малд явж байгаа ах, эгч нартай өдөртэй таардаг байсан болохоор харьцангуй гайгүй байсан байх” хэмээн бид хоёр тугалаа хаших зуураа хуучлав. Тугалаа хашиж, хоёр хашааныхаа амыг чанга гэгч нь боогоод, Бэхи “Маргааш өглөө хүртэл эд нарыг гаргахгүй шүү” гээд инээмсэглэв.

Тэгснээ ганц, хоёр шор өвс хаяж, хашааны үүдэнд байсан үхрийн хөрзөнг урагш чулуудлаа. Гадуурх ажил нь сая л нэг дуусаж, бид гэрийн зүг алхав.Тэр гэр рүүгээ алхахдаа мөрөөдөл, хотод очиж үзэх хүсэл, хүүхдийн парк, “Нарантуул” захаар аялах аяллын маршрутаа бидэнд ярьж, жаал инээв. Харин гэрт түүний өвөө, эмээ, аав нь Ээж хайрханыг 35 жил “сахиж”, харуулдаж, мал маллах ухаанд суралцаж, хүүхдүүдээ хэрхэн хүмүүжүүлсэн тухай сонирхолтой яриа өрнүүлж байсан юм. ЭХ СУРВАЛЖ: ЭРГЭЛТ.МН

Related Articles

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button