Л.ЭНХ-АМГАЛАН: ИХ, ДЭЭД СУРГУУЛИУД МАШ ТОМ АЖИЛГҮЙЧҮҮДИЙН АРМИ ҮЙЛДВЭРЛЭДЭГ
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэргэжлийн болон их, дээд сургуулиуд чанартай боловсрол олгож чадахгүй байгааг онцолжээ. Тэрбээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Чанартай боловсрол олгож чадахгүй байгаа нь өнөөдөр ядуурал, ажилгүйдлийн гол үндэс болж байна. Монгол Улсын хэмжээнд өнөөдөр 88 их, дээд сургууль 150-иад мянган оюутан сургаж байна.
Эдгээр их, дээд сургуулиуд маш том ажилгүйчүүдийн арми үйлдвэрлэдэг буруу тогтолцоо бий болсон байна. Дипломтой ажилгүйчүүдийн арми бэлддэг буруу тогтолцоо нэгэнт бий болчихсон. Хөдөлмөрийнхөө зах зээлтэй уялдсан бодлого огт явуулдаггүй. Өнгөрсөн жилийн тавдугаар сард бид ажил олгогчдын дунд хөдөлмөрийн зах зээлийн судалгаа явуулаад үзэхээр их,
дээд сургууль буюу мэргэжлийн боловсрол эзэмшсэн хүүхдүүд ур чадвараар ажил олгогч нарт гологдож байна. Ажил олгогчдын хүсч байгаа ур чадварыг мэргэжлийн дээд боловсрол олгож чадахгүй байна. Ийнхүү хөдөлмөрийн зах зээлийн эрэлт нийлүүлэлтээс гажсан тогтолцоо үүссэн учраас үүнийг зайлшгүй засч залруулах шаардлага бий” гэжээ.
Д.Оюунсувд: Зохистой хооллолтын хамгийн эхний зарчим нь бага багаар, ойр ойрхон идэх: ТТАХНЭ-ийн эмнэл зүйн хоол зүйч Д.Оюунсувд “Эрүүл зохистой хооллолт” сэдвээр зөвлөгөө өглөө. Зохистой хооллолтын талаар тайлбарлахгүй юу? Хүний өсөлт, хөгжил, амьдралыг тэтгэгч нь хоол хүнс байдаг. Үүнээс бид нүүр ус, уураг, өөх тос зэрэг үндсэн шимт бодисыг авахаас гадна амин дэм, эрдэс бодис, ус зэргийг авч байдаг.
Үндсэн шимт бодисууд нь бидний энергийн гол эх үүсвэр бол амин дэм, эрдэс бодис, ус нь бидний бодисын солилцооны үйл ажиллагаанд оролцдог. Эдгээр шимт бодис, амин дэмийг хоол хүнснээс авахдаа өөрийн нас, хүйс, онцлог, амьдралын хэв маягтаа тохируулан хэрэглэхийг л зохистой хооллолт гээд байгаа юм. Тэгэхээр зохистой хооллолт гэдэг нь хатуу чанга дэглэм биш гэсэн үг. Зохистой хооллохын тулд юуг анхаарах вэ?
Зохистой хооллолтын хамгийн эхний зарчим нь бага багаар, ойр ойрхон идэх. Энэ нь хэт их идэхгүй, удаан хугацаанд өлсөхгүй байх боломжийг олгодог. Бид өглөө, өдөр, оройн хоолыг тогтмол идэхээс гадна хажуугаар нь хөнгөн хооллолтыг төлөвлөх хэрэгтэй. Мөн хоёрдугаар зарчим нь өнгөөр хооллох байдаг. Хүнсний бүтээгдэхүүн авахдаа маш олон төрлийн, өөр өөр өнгөтэй хүнсийг сонгох хэрэгтэй. Ингэснээр өөрт хэрэгтэй амин дэм, эрдэс бодисыг хангалттай авч чадна.
Харин гуравдугаарт нь тэнцвэртэй хооллох хэрэгтэй. Нийт хүнсний бүтээгдэхүүнийг зургаан нэр төрлөөр ангилдаг. Үүнд: Үр тариа, Мах, Хүнсний ногоо, Өөх тос, Сүү, сүүн бүтээгдэхүүн, Жимс, жимсгэнэ багтана. Эдгээр нэр төрлийн бүтээгдэхүүнээс өдөр бүр бүх төрлөөс нь идэж хэрэглэх ёстой. Учир нь хүнсний төрөл болгон өөрийн гэсэн шимт бодисыг агуулдаг. Ялангуяа жимс, хүнсний ногоог өдөр бүр заавал хэрэглэнэ. Өөрийн өдөрт авах илчлэгээ зөв тооцоолж,
хүнсний бүтээгдэхүүнийг сонгох нь зөв. Үүнийг мэдэхийн тулд мэргэжлийн хоол зүйчид хандах хэрэгтэй. Дөрөвдүгээрт, түргэн хоол болон давс, давс агуулсан хүнсний бүтээгдэхүүн, чихэр, чихэр агуулсан хүнсний хэрэглээг хязгаарлаж, тохируулан хэрэглэнэ. Эдгээр хүнс нь маш их хэмжээний илчлэгийг агуулж байдаг. Тавдугаарт, архи тамхины хэрэглээнээс татгалзана. Зургадугаарт, өдөрт 30-аас дээш минут дасгал хийх хэрэгтэй.