Энтертейнмент

Жүжигчин Б.Отгонтуяа “Эхийн алдар” хоёрдугаар одонгоор энгэрээ мялаалаа

МУСТА жүжигчин Б.Отгонтуяа “АЛДАРТ ЭХИЙН” 2-р одон медалиар энгэрээ мялаажээ.

Шинэ үе” продакшнаас жүжигчний гараагаа эхэлж байсан жүжигчин Б.Отгонтуяа мэргэжлээ сольж хөтлөгчийн үүрэг гүйцэтгэх болсон.

“Mongol HD” телевизээс бэлтгэн хүргэдэг “DNA” нэвтрүүлгийн хөтлөгчөөр ажиллаж байсан жүжигчин бүсгүй дөрөв дэх үрээ өлгийдөн авсан.

Түүний нөхрийг Б.Гансэлэм гэдэг. Дөрвөн хүүхэд төрүүлж өгсөн хайртай гэргийдээ хандан тэрбээр “Тээнэ, төгсгөлд төрүүлнэ, дараа нь өсгөнө гээд эмэгтэй хүнд ачаа мундахгүй л. Нөгөө талаас нь багана болох гэж эрчүүд бид ч хичээх юм. Гэрэлт хорвоод дөрөв дэх амийг биелүүлсэн сайхан өдөр байна. Баярлалаа багадах ч гэсэн баярлалаа Хайрт минь” хэмээн баярласан сэтгэгдлээ илэрхийлж байсан үе саяхан.

Аз жаргалтай өнөр бүлд хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Related Articles

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button