МэдээТрендЦаг үеЭнтертейнмент

POWER EXPO FESTIVAL ДЭЭР “THE HU” ХАМТЛАГ МОНГОЛД АНХ УДАА БҮРЭН ХЭМЖЭЭНИЙ ТОГЛОЛТ ХИЙНЭ

Экстрим, энтертайнмент, экспо гурвыг хослуулах “POWER EXPO & FEST” наадам нь 2023 оны зургаадугаар сарын 01-04-ны хооронд 4 өдрийн турш Улаанбаатар хотын хамгийн том асфальтан талбайтай Авто худалдааны цогцолбор төвд зохион байгуулагдах гэж байна. Тэгвэл шинэлэг бүхний эхлэл болсон энэхүү шоунд Дэлхийн The HU хамтлаг эх орондоо анх удаа бүрэн хэмжээний задгай талбайн тоглолт хийхээр болжээ.

Тэд зургаадугаар сарын 3-нд эх орноосоо мордон Европын орнуудаар хийх урт хугацааны аялан тоглолтоо эхлүүлэх юм байна. Үүнээсээ өмнө эх орондоо анх удаа тоглохоор болсон нь “POWER EXPO & FEST” юм байна. Дэлхийн нийтээрээ аялан тоглолтыг нь хүсэн хүлээдэг Монгол хөгжимчин залуусын уухайн нүргээнийг элэг нэгтнүүд нь ийнхүү шимтэн сонсох боломж энэ зун ганцхан энэ байх магадлал өндөр юм байна.

Тус наадмын  экстрим хэсэгт дрифтийн мэргэжлийн болон сонирхогчдын ангилалын тэмцээн,  авто мото спортын үзүүлэх тоглолтууд болж  экстрим сонирхогч дурлагсдыг нэг дор цуглуулан, залуусын адерналиныг ялгаруулсан дөрвөн өдрийн шоу тоглолт болно.

Тамирчдын ур чадварыг харуулсан гал асааж, зүрх догдлуулсан тус тэмцээнд Япон улсаас дрифтийн тамирчин ирж манай улсын тамирчидтэй хурд хүчний гайхамшгийг үзүүлж, уралдах юм байна.

Тус наадмын  экстрим хэсэгт дрифтийн мэргэжлийн болон сонирхогчдын ангилалын тэмцээн,  авто мото спортын үзүүлэх тоглолтууд болж  экстрим сонирхогч дурлагсдыг нэг дор цуглуулан, залуусын адерналиныг ялгаруулсан дөрвөн өдрийн шоу тоглолт болно.

Тамирчдын ур чадварыг харуулсан гал асааж, зүрх догдлуулсан тус тэмцээнд Япон улсаас дрифтийн тамирчин ирж манай улсын тамирчидтэй хурд хүчний гайхамшгийг үзүүлж, уралдах юм байна.

Дрифтийн шоуны ангилал:

Наадмын зохион байгуулагчид энэ зуны хамгийн хүчирхэг энтертайнмэнт шоуг хийхийг зорьж байгаагаа онцолж байна.

Тэд Монголын хөгжмийн ертөнцийн олон уран бүтээлчдийн шоу тоглолтыг дөрвөн өдрийн турш зохион байгуулж,  найз нөхөд, хамт олон, хайртай гэр бүл, хүүхдүүдтэйгээ хамт өнгөрөөх бүхий л боломж нөхцөлийг хангаж, хамгийн тухтай орчныг бүрдүүлэхээр зорьж байгаагаа онцоллоо.

Уран бүтээлчдээс онцловол дэлхийд алдаршаад байгаа The Hu хамтлаг тэргүүдтэй, Монголын амьд хөгжмийн домгууд болох Никитон, Нисванис зэрэг хамтлагуудаас гадна шинэ залуу уран бүтээлчид ч ирэх юм байна.

Мөн тус наадмын нүүр царайгаар реппер Ginjin, Mrs M нар ажиллаж байгаа бөгөөд тэд удахгүй тус наадмын сүлд дууг үзэгч сонсогчдод толилуулна.

Мөн Planet Hip Hop-ын DJ’s болох Famous, Cross Cutz, Nekbrace, Marcus Aurelius нар Power-ийн тайзнаа өндөр зэрэглэлийн тоглолтуудаар үзэгчдийг баясгах нь тодорхой болжээ.

 

ЗУРАГ, PLANET HIP HOP

Power expo Festival шоуны ерөнхий төлөвлөгөө дараах хэсгүүдээс бүрдэнэ.

Мянга мянган залуусын урам зориг, амьдралд нь хөг нэмдэг хайртай уран бүтээлчдээр дүүрэн 4 өдрийн LINE UP мэдээллээ  https://www.facebook.com/powerexpofest аваарай.

Авто болон мото салбарын хүрээнд үйл ажиллагаа явуулдаг бүхий л аж ахуйн нэгж байгууллагын бүтээгдэхүүн үйлчилгээ, технологийн танилцуулга, салбарын онцлогийг харуулсан үзэсгэлэнг зохион байгуулна.

Энэ удаагийн үзэсгэлэн “ Хөдөлгөөнт хэрэгслийг дэмжих форум” нэртэйгээр цар хүрээгээ илүү тэлж EV технологи буюу цахилгаан машиныг онцлон хүргэх гэж байна.

Цахилгаан машины онцлог нь Байгаль дэлхийгээ хайрлах гэсэн ганцхан зүйлийн төлөө энэ дэлхий ертөнцийн бүхий л технологи, чиг хандлага чиглэж байгаа бөгөөд авто салбарын хөгжилтэй хөл нийлүүлэн алхах тэдгээрийн эх орондоо нутагшуулах, цахилгаан автомашин болон хөдөлгөөнт хэрэгслийг ашиглах боломж нөхцөлүүдийг тусгасан хэлэлцүүлэг хийгдэнэ.

Энэ форум нь хэрэглэгч нийлүүлэгчийг холбосон тэдний хооронд бат бөх, уян харилцааг тогтоох гүүр болох зорилготой экспо юм.  Мөн экспо хэсэгт бидний хайртай үрст зориулсан тоглоомын болон чөлөөт цагаа өнгөрүүлэх хэсгүүд, ногоон талбай, ‘Go cart” байршсан нь олон давуу талтай шийдэл болжээ.

Уг салбарт үйл ажиллагаа явуулдаг хувь хүн, албан байгууллага үзэсгэлэнд нээлттэй оролцож бүтээгдэхүүн үйлчилгээ таниулах, хэрэглэгчдэд мэдрүүлэх, худалдан авах боломж бүрдүүлсэн санхүүгийн үйлчилгээ гэх мэт боломжуудаар дүүрэн байх болно.

Нэмээд онцлоход энтертэйнмэнт хэсгийн гадна талбайд буюу голын хажууд, ногоон байгууламжид ирсэн зочид маань кемп хийх боломжтой нь энэхүү  төсөл нь бүхий л зүйлийг шийдсэн цогц наадам болох нь харагдаж байна. Мөн  хотын төвөөс наадамруу чиглэсэн үнэгүй автобус ажиллах юм байна.

Аж ахуйн нэгж, бизнес эрхлэгч, авто спорт сонирхогчид, хөгжимд хайртай хэн бүхний хүсэл сонирхлын уулзвар  POWER EXPO FESTIVAL 2023

Зохион байгуулагч: @VIP AUTO CLUB

@VEP ENTERTINMENT PRODUCTIONS

@MONGOL HD

@НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

ШИНЭЛЭГ БҮХНЭЭР ДҮҮРЭН ШОУНЫ ТАСАЛБАР АВАХ https://power-festival.com/

ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ ИЛГЭЭХ: https://power-festival.com/exhibition

ТАМИРЧДЫН МЭДЭЭЛЭЛ АВАХ: https://www.youtube.com/@POWERExpoFestival

Холбоо барих : 76768800, 96948884

 

 

Related Articles

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button