Хайр, гэр бүл

Эрчүүд яагаад гэр бүлийн хүчирхийлэлд өртсөнөө мэдээлдэггүй вэ?

Та бүхэн олон нийтийн мэдээллийн хэрэгслээр найз бүсгүй, эхнэр эсвэл хэн нэгэн хамтран амьдрагч бүсгүйдээ хүч хэрэглэсэн, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх мэдээллүүдийг цөөнгүй авдаг нь нууц биш. Гэхдээ гэр бүлийн хүчирхийллийг зөвхөн эрчүүд үйлддэг үү? Хохирогчид зөвхөн эмэгтэйчүүд байдаг уу? Үнэн хэрэгтэй эрчүүд ч гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байдаг бөгөөд маш олон хохирогчид бусдад хэлэлгүй шаналж явдаг байна. Хамгийн сонирхолтой нь эрчүүд хамтрагчаасаа биеийн хэмжээ том байх тусам уг хүчирхийллийн тухай мэдээлэх магадлал нь буурдаг байна. Яагаад гэдгийг доор судлаачдын тайлбартай хамт хүргэе.

1.Эрчүүд ч гэсэн хохирогч!

2017 онд сэтгэл судлаач Андрей Макадо эмэгтэйчүүдийн хүчирхийлэлд өртсөн эрэгтэй яагаад тусламж эрдэггүй талаар судалж үзжээ. Тэрээр дэлхий дахины хэмжээнд байх эрэгтэй хохирогчтой гэр бүлийн хэргийг судалж үзсэн бөгөөд мэдэгдсэн хэргүүд ихэвчлэн хохирогчдыг хардсанаас үүдэлтэйгээр үзэн ядах, биед нь хүрэх, удирдахыг оролдох болон ганцааранг нь тусдаа байлгахыг хичээх гэх мэт үйлдлүүдийн хохирогч болох нь их байдаг ажээ. Хамгийн сонирхолтой нь хохирогч бие томтой байх тусам гэмт хэргийг мэдээлэх магадлал буурдаг гэнэ. Уг хүчирхийлэл үүсэх хамгийн гол шалтгаанууд нь гэрийн ажил, хүүхэд, урвалт, салалт болон эдийн засгийн асуудлаас болдог гэнэ.

2.Яагаад мэдээлдэггүй вэ?

Макадо хүчирхийллийн хэргийн хохирогч эрчүүдтэй уулзсан бөгөөд тэдэнтэй ярилцах үед уг эрчүүд бусдаас тусламж авахыг хүсдэггүй. Бусдаас тусламж хүсэх нь сэтгэл санааны хувьд маш сөрөг нөлөөтэй болохыг олж мэдсэн юм. Мөн хэргийг мэдүүлсэн олон эрчүүд дараа нь сэтгэл санааны гүн хямралд орохгүйн тулд дааврын эмчилгээ хийлгэж байсан удаатай ажээ.

3.Нийгмийн ялгавар үзэл

Мөн түүнчлэн нэг том хүчин зүйл бол нийгмийн ялгавар үзэл бөгөөд нийгэм даяараа эрчүүд эмэгтэйчүүдийг хүчирхийлдэг, байж боломжгүй балмад хүчирхийлэгчид, илүү хүч чадалтай учир эрчүүд хүчирхийлүүлэх боломжгүй гэх зэргээр үздэг учраас эсэргээрээ эрчүүдийг буруутгах хандлага маш их байдаг гэнэ. Энэ бүхэн нь цааш даамжирсаар хүчирхийлэлд өртсөн эрчүүд хэрэв мэдээлэл өгвөл түүнийг гутаан доромжилж, шоолох зэрэг үйлдэл гарч эсвэл эсэргээрээ өөрийг нь хүчирхийлэгч гэж бодох эрсдэлтэй тул хэргийг мэдээлдэггүй байна. Судалгаанаас баттай болсон зүйл бол энэ тухай нийгмийн ерөнхий ойлголт ийм байдалтай хэвээр байна. Тийм учир одооноос эхэлж өөрсдийн хандлага, үзэл санаагаа өөрчилж, илүү эерэг чиглэлүүдийг хөгжүүлэхгүй бол энэ байдал өөрчлөгдөхгүй, гэмт хэргүүд илрэхгүй чигээр үлдэх эрсдэлтэй байна. Сэтгэл судлаачид бол албан тушаалтнуудыг эрчүүдэд тохиолдсон хүнд хэлбэрийн хүчирхийллийн тухай мэдээллийг олон нийтэд хүргэж нийгмийн анхаарал сэрэмж, ойлголтыг өөрчилөх хэрэгтэй гэж үзэж байгаа юм.

Related Articles

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button