МэдээТренд

ЭМЯ хатуу хөл хориог 14 хоногоор сунгах шаардлагатай!!!

ЭМЯ хатуу хөл хориог 14 хоногоор сунгах саналыг УОК-т гаргасан байна.
Уг саналыг УОК хэлэлцэж, Засгийн газарт танилцуулснаар хөл хориог сунгах эсэх шийдвэр гарна. Коронавирусийн халдварын шинэ тохиолдол өдөрт 600-1,000-ыг давж байгаа. Өчигдрийн статистик мэдээллээр дотоодод гарсан халдварын тоо 23,621 болж нас баралт 57-д хүрчээ. Энэ нөхцөл байдлыг харгалзан хөл хорионы хугацааг сунгах санал гаргажээ.
Засгийн газраас 2021 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 06:00 цагаас 4 дүгээр сарын 25-ны өдрийн 00:00 цаг хүртэл улсын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн билээ

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button