Зөвөлгөө

Шүдний оогоо хэрхэн шахдагаар ямар хүн болохыг тань мэдэж болно.

Өнөөдөр та шүдний оогоороо хэрхэн шахдагаар өөрийгөө таних боломжтой. Хүн анзаарах аргагүй энгийн зүйл ч таныг хэн болохыг мэдүүлдэг гээд бод доо. Оогоо хэрхэн шахсаныг хар. Ингээд дээрх зурагтай харьцуулаад, илүү төстэйг нь сонгоод, тохирох хувилбараа олж уншаарай.

Хувилбар №1 Ертөнцийг өөр өнцгөөс хардаг. Та хийсвэр сэтгэлгээтэй, энэ нь ч таныг ямар ч ажлыг тун өөр талаас нь хийхэд тус болдог. Та үргэлж өөдрөг байж, бусдад эерэг энергиэ түгээж чаддаг. Амьдралын тань ихэнх хэсэгт бүтээлч эмх замбараагүй байдал дунд өнгөрдөг. Энэ нь ч эвтэйхэн байдаг.

Хувилбар №2 Өөрийнхөө итгэл үнэмшлээс ухардаггүй маш зөрүүд хүн. Гэхдээ та зорилгодоо хүрэхэд дасаагүй байна. Та ихэнхдээ бусдын төлөө хүчин чармайлтаа гаргаж, бусдын ашиг сонирхлыг өөрийнхөөсөө дээгүүр тавьдаг. Та энэ зангаа эргэн харах хэрэгтэй. Өөрийгөө хайрлаж сур. Тэгсэн цагт л илүү аз жаргалтай болно.

Хувилбар №3 Та бол жинхэнэ реалист, хэзээ ч үүлэнд хөвдөггүй, асуудлыг шат дараатайгаар шийддэг хүн. Та хий хоосон зүйлд санааширдаггүй, ертөнцийг үлгэрийн нүдээр биш, бодитоор хардаг. Олон найзтай, олны анхаарлын төвд байх дуртай хүн. Үүнээс гадна таны төрөлхийн өгөгдөлд хүмүүс өөрийн эрхгүй татагддаг.

Хувилбар №4 Хэрэв та оогоо анхных шиг хэлбэртэй хэвээр байлгахыг хичээдэг бол та ганцаар байхыг илүүд үздэг гэсэн үг. Та зүрх сэтгэлдээ таалагдсан зүйлээ л хийдэг. Та онцгой авьяастай, бүтээлч сэтгэлгээтэй. Мөрөөдөх дуртай, содон санаа гаргаж чаддаг нэгэн юм.

Хувилбар №5 Таны гол зан бол хэт төгс байдлыг эрмэлзэгч юм. Та аливааг ягштал дагадаг, амьдралд нь ямар нэгэн өөрчлөлт гарахад дургүй. Та үргэлж төлөвлөгөө гаргаж, бүх зүйлээ нарийн төлөвлөж алхам хийдэг. Та маш шаргуу. Ийм чанараараа ямар ч үйл хэрэгт амархан амжилтад хүрнэ.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button