Мэдээ

В.МATВИЕНКO: XОPИГ АРГА ХЭМЖЭЭГ АВАГ Л ДЭЭ, ТЭД XOXИРHO

В.МАТВИЕНКО: ХОРИГ АРГА ХЭМЖЭЭГ АВАГ Л ДЭЭ, БИД БИШ, ТЭД ХОХИРНО: Манай улсын эсрэг АНУ, Өрнөд бүхий л төрлийн хориг арга хэмжээ авч ирсэн. Тэр бүр нь бидэнд тус болсон. Өнгөрсөн хугацаанд бид өөрсдийн үйлдвэрлэлээ илүү босгосон. Бид хэнээс хамааралгүй хөгжиж чадна. Хэнээс ч, юу ч гуйхгүй. Энэ бол бидний давуу тал. Улс орнууд хориг тавиад өөрсдөө хохирсноо мэдсэн. Турк улс хилээ хааснаар орлогоо, Испани,

Грек ч мөн ижил алдаж хохирсон. Сүүлд нь аргагүйн эрхэнд нээсэн. Харин бид хохироогүй. Улам л өндийсөн. Биднийг шахах гээд нэмэргүй. Бид тэснэ. Нэг бус удаа ийм дарамт шахалтыг амссан. Энэ бол ээлжит сорилт юм. Үүнийг ч өлхөн давах болно гэж Оросын Холбооны Дээд Зөвлөлийн дарга Валентина Матвиенко хэлсэн байна. Нэг бус удаа ийм дарамт шахалтыг амссан. Энэ бол ээлжит сорилт юм. Үүнийг ч өлхөн давах болно гэж Оросын Холбооны Дээд Зөвлөлийн дарга Валентина Матвиенко хэлсэн байна.

УИХ-ын чуулганы хуралдааны үеэр гишүүдийн ширээний урд “Улаан цэцэг” киноны посторыг байрлуулсан нь олон нийтийн дунд шүүмжлэл дагуулж байв. Тэгвэл төр нийгмийн зүтгэлтэн С.Удвалын бодит амьдралаас сэдэвлэсэн, бүрэн хэмжээний “Улаан цэцэг” уран сайхны киноны гол дүрд жүжигчин Г.Ундармаа тогложээ. Монголын эмэгтэйчүүдийн холбооны захиалгаар “Ю фильм” уран бүтээлийн нэгдэл хийж буй. Олны шүүмжлэлд өртөөд буй

уран сайхны киног бүтээхдээ улсын төсвөөс нэг ч төгрөг аваагүй гэж Улсын Их Хурлын зарим эмэгтэй гишүүдийн төлөөлөл мэдэгдсэн удаатай. “Улаан цэцэг” киноны нээлт гуравдугаар сарын 8-нд болж, бүх кино театрын дэлгэцнээ гарах гэнэ. “Улаан цэцэг” уран сайхны киноны продюсер, жүжигчин Г.Ундармаагаас өмнө нь киноны талаар тодруулахад ” Энэ киног хийхдээ улсын төсвөөс нэг ч төгрөг аваагүй. Шаардлагатай бол манай байгууллагын орлого, зарлагыг харж болно.

Манай байгууллагаас 50, Монголын эмэгтэйчүүдийн холбооноос 50 хувийн зардлыг гаргаж байна. Мөн Канадын төслөөс 100 сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн. Монголын эмэгтэйчүүдийн холбооноос эмэгтэйчүүдийн манлайллыг дэмжсэн төслөөрөө тендерт орж, тэнцсэн юм билээ. Киноны гол дүрд залуу уран бүтээлч тоглож буй. Бид хэзээ киноны дүрүүдээ зарлах вэ гэдгээ шийднэ. Нэг жилийн өмнө зураг авалтаа эхэлсэн. Одоо зураг авалт 50 хувьтай үргэлжилж байна.

Нийт давхардсан тоогоор 200 гаруй уран бүтээлч ажиллаж байна. Киноны нэрийн хувьд улс төрийн намтай ямар ч хамаагүй” гэдгийг хэлж байв. Сономын Удвал ахайтан Ардын Их Хурлын депутатаар 10 удаа сонгогдож, үүнээс тэргүүлэгч гишүүнээр есөн удаа ажилласан, Монголын эмэгтэйчүүдийн хороог 25 жил, Монголын зохиолчдын хороог 13 жил тэргүүлсэн Монголын шилдэг удирдагч, ХХ зууны манлай эмэгтэйчүүдийн нэг билээ.

Related Articles

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button