![](https://butnever.com/wp-content/uploads/2021/04/ar-780x420.jpg)
Хөөрхөн Ариукагийн халамжит нөхөр
Жүжигчин Ариунцэцэг хоёр дахь амьдралаа эхлүүлэх хүнээ ихэд л нууцалсан. Харин тэр өдгөө халамжит ханийхаа хайранд жаргаж суугаа гэнэ шүү. Хоол хийлгүүлж идээд, амралт зугаалганд түүнийгээ дагаад явахад их л түшигтэй байх болсон аж
![](https://butnever.com/wp-content/uploads/2021/04/ik25.png)
Чинзо хамтын амьдралдаа хөл алдаж түүний хайрын амсах эрхгүй болсон гэлцдэг. Харин жүжигчин бүсгүй хэдэн жил ганцаараа явсны эцэст жаргах хүнээ сая нэг олсон бололтой.
Өөрийн инстаграм хуудастаа үргэлж л зураг авалтын үеэр авахуулсан гэрэл зургаа оруулдаг байсан тэрбээр хэдэнтээ нүүрний будаггүй, үргэлж л инээдээрээ чимсэн гэрэл зургаа оруулах болжээ. Үүнийг ч гярхай фэнүүд нь хэдийнээ олоод харчихаж. Ариукаг хайраа зөв олсон гэх бор шувуу нисэх болжээ.
![](https://butnever.com/wp-content/uploads/2021/04/ik24-1.png)
Ариука чамтайгаа хамт гээд Мөнхөөтэй авахуулсан гэрэл зургаа ч мөн оруулахаа ч мартсангүй. Хосууд цаг үргэлж хамтдаа явах болж. Халамжит хань нь ч хөөрхөн жүжигчин хэмээгддэг эхнэрийнхээ энгийн төрхийг гэрэл зурагт ийн буулгажээ. Жаргалтай хүүхний хацар улаан гэдэг дээ. Монголын хацар гоо охидод халамжтай хань заяаж байвал болох нь тэр.