ТрендЦаг үе

Хөл хориог 14 ХОНОГ СУНГАХ саналыг УОК ДЭМЖЛЭЭ

УОК-ын нэгдсэн хуралдаан яг одоо болж байна. Эрүүл мэндийн яамнаас хөл хориог 14 хоногоор сунгах санал гаргаад байгаа бөгөөд УОК-ын хуралдаанаар саналыг дэмжсэн байна.

Хуралдаанаас гарсан шийдвэрийг өнөөдөр Засгийн газар ээлжит бус хуралдаанаар мөн хэлэлцэнэ. Ингэхдээ хатуу хөл хориог цаашид үргэлжлүүлэх эсэх талаарх шинэчилсэн шийдвэр гарах ба шийдвэрийг олон нийтэд мэдээлэх юм.

Одоогоор манай улсад коронавируст халдварын нийт 27956 тохиолдол бүртгэгдээд байгаа ба сүүлийн өдрүүдэд 1000 давсан шинэ тохиолдол бүртгэгдэж байгаа юм. Мөн ковид-19 өвчнөөс шалтгаалах нас баралт 69 болоод байгааг ЭМЯ-наас мэдээлээд байгаа билээ.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button