Эрүүл мэнд

Хөдөлгөөний дутагдалд орж эхлэх үед хүний биед илэрдэг 5 шинж тэмдэг

Орчин цагт хүмүүс оффист суугаа ажил хийх нь нэмэгдэж, чөлөөт цагаараа кино үзэж, хүнсний дэлгүүр явахаасаа залхуурч хоол захиалж идэх нь их болжээ. Иймээс ч хөдөлгөөний дутагдалд орох магадлал нэмэгдэж эхэлжээ. Манай сайт уншигч танд хөдөлгөөний дутагдалд орж эхлэх үед хүний биед илэрдэг 5 шинж тэмдгийг хүргэж байна.

  1. Зовхи хавдаж хөөнө

Хөдөлгөөн дутагдаж эхлэх үед хүний биеэс ус ялгарах явдал буурдаг тул нүдний доод зовхи хавдаж хөөж эхэлдэг байна. Энэ нь унтаж амрахад алга болдоггүй бөгөөд йог хийх нь хамгийн тохиромжтой шийдэл болдог ажээ. Тухайлбал, йогийн асана байрлал нь толгой руу чиглэх цусны эргэлт сайжруулдаг байна. Ийнхүү өдөр тутамдаа йог хийж хэвшвэл нүдний зовхины хаван буурах болно.

2. Өтгөн хатна

Дасгал хөдөлгөөн хийж байх нь гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг дэмжиж байдаг эерэг нөлөөтэй. Гэвч суугаа ажил эрхлэх цаг нэмэгдэж, хөдөлгөөний дутагдалд орж эхлэх үед ходоодны гүрвэлзэх хөдөлгөөн буурч, өтгөн хатах явдал гардаг ажээ. Иймээс гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнөө сайжруулж, өтгөн хаталтаас сэргийлэх үүднээс дасгал хөдөлгөөн хийх, өдөрт 5 минут сунгалт хийж хэвшээрэй.

3. Ой тогтоолт муудна

Хэрэв таны ой тогтоолт муудаад байгаа бол дасгал хөдөлгөөнөө нэмэгдүүлэхийг зөвлөж байна. Судалгаагаар суугаа ажил хийдэг хүмүүсийн тархины танин мэдэхүй, сэтгэл хөдлөлийг хариуцдаг хэсгийн үйл ажиллагаанд өөрчлөлт орсон байдгийг олж тогтоосон байдаг. Иймээс хөдөлгөөний дутагдалд орох үед мартамхай болох магадлал нэмэгддэг тул ой тогтоолтоо сайжруулахыг хүсвэл дасгал хөдөлгөөн хийж, тархины үйл ажиллагаагаа дэмжээрэй.

4. Хөл өвдөнө

Хөлний үе мөчний холбоос хэсгийг суллаж байдаг гол хүчин зүйл бол хөдөлгөөн ажээ. Ачаалал багатай аэробек зэрэг дасгал хөдөлгөөн нь үе мөчний үрэвсэл болон остеартритын шинж тэмдгээс хамгаалж байдаг. Иймээс хөл, үе мөчний өвчтэй хүмүүсийг мэргэжилтнүүд тогтмол дасгал хөдөлгөөн хийж байхыг зөвлөдөг байна. Тогтмол дасгал хөдөлгөөн нь үе мөчийг хүчтэй, уян хатан болгож байдаг аж.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button