Ойгоос хуш модны самар бэлтгэж ашиглахыг бүсчлэн тогтоох тухай” БОАЖ-ын сайдын 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн А/372 дугаар тушаалаар батлагдсан хуваарийн дагуу Дархан цаазат газар нутгаас самар түүж бэлтгэх дээд хэмжээний хязгаарт хүрсэн тул үйлдвэрлэлийн болон ахуйн зориулалтаар самар түүж, бэлтгэхийг 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд хориглосон.
Гэвч сүүлийн үед иргэд хилийн бүс, зурваст хууль бусаар хуш модны самар түүж бэлтгэх, улмаар хил зөрчих үйлдэл цөөнгүй гарч байгаа аж. Тиймээс иргэд та бүхэн хуулиа дээдэлж, хариуцлагаа ухамсарлахыг сануулж байна.
Эрүүгийн хуулийн 24.8 дугаар зүйлд “Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх”-д дараах хариуцлага хүлээлгэхээр заасан байдаг.
24.8.1-д “Зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтэнийг түүсэн, бэлтгэсэн, худалдсан, худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн, боловсруулсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж зүйлчилжээ.