гоо-сайхан

Хумс, хөлийн улны мөөгөнцрийг арилгах 2-хон орцтой жор

Энэхүү хумсны мөөгөнцөр эмчлэх гайхалтай арга нь 100% үр дүнгээ өгдөг ажээ. Танд ердөө 2-хон энгийн, хямд төсөр бүтээгдэхүүн л хэрэг болно. Үр дүн нь үнэтэй эмийн сангийн бэлдмэлүүд, тос, тосон түрхлэгээс ч илүү гээд бод доо? Яг одоо туршаад үзээрэй!

Хумсны үзүүр дээр цагаан эсвэл шар толбо үүсэх нь хумс мөөгөнцрөөр халдварласны эхний шинж тэмдэг юм. Яваандаа эдгээр толбонуудын өнгө, хэлбэр нь өөрчлөгддөг ба хумснууд хөндүүр, өвчтэй болж, үзэмжгүй, муухай болдог.

Хэрвээ таны хумсанд дээрх шинж тэмдгүүд илэрсэн бол нэн даруй эмчлэх хэрэгтэй. Учир нь мөөгөнцрийг эмчлэхгүй удаавал эмчлэхэд улам л хэцүү болдог. Аз болоход гэрийн нөхцөлд мөөгөнцрөөс хялбархан салах арга бий. Хүнсний сод, цагаан цуу (уксус) хоёр бол мөөгөнцрийн эсрэг үр дүнтэй эмчилгээний хэрэгсэл гэдгийг та мэдэх үү?

Шаардлагатай орцууд:

  • 4-5 хоолны халбага хүнсний сод
  • 1 аяга алимны уксус эсвэл 6% юмуу 9%-ийн цагаан цуу
  • Ус Хөлөө дэвтээх түмпэн
  • Цаасан алчуур

Хэрэглэх арга:

Түмпэнд бүлээн ус хийгээд цагаан цуу, ус хоёрыг нэмнэ. Хөлөө усандаа 15 минут орчим дүрсний дараа цаасан алчуураар арчина. Дараа нь усаа 4-5 хоолны халбага содтой усаар солино. Уг уусмалдаа хөлөө мөн адил 15 минут байлгасны дараа цаасан алчуураар арчина. Хурдан хугацаанд үр дүнд хүрэхийг хүсч байвал уг эмчилгээний аргыг өдөрт хэд хэдэн удаа хэрэгжүүлнэ. Эхлээд цагаан цуу мөөгөнцрийг устгах ба сод мөөгөнцрийг цаашид бий болохоос сэргийлнэ.

Related Articles

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button