Хувьсал Урнаа: Өөрөө их мөнгө олдог байжийж аавынхаа гэрийн цонхийг вакум болгоод өгчөөч гэсэн
Нэгэн цагт УДЭТ-аар овоглон, хэр чадварлаг жүжигчин болохоо мэдрүүлсэн гавьяат жүжигчин У.Уранчимэг нь өдгөө “Хувьсал” продакшны ерөнхий захирлаар ажиллаж байгаа. “Зэрлэг цэцэгсийн хүлэмж”, “Зүрхээр наадагч”, “Тооцоогүй тоглоом”, “Атганд үлдсэн эрдэнэ”, “Миний нууц”, “Тэнгэрээс буусан од” зэрэг кинонд тоглон шавхагдашгүй авьяастай нэгэн болохоо мэдрүүлсээр байгаа билээ.
У.Уранчимэг инстаграм хуудаснаа аав ээжээрээ гангарч тэднийхээ сонирхолтой зураг, бичлэгүүдийг хийдэг билээ. Дагагч нар нь ч хоёр буурлыг үзэж, дэмжиж ерөөлөө хайрладаг.
Харин У.Уранчимэг цахим хуудаснаа ийнхүү пост оруулжээ:
Миний инста хаягыг дагадаг найзууд vнэхээр эе-рэг найрсаг, vргэлж сайхан vгсээр урам зориг өгч, өөрсдийн сэт-гэл зvрхний сэт-гэгдлийг vлдээдэг. Аав ээж хоёрын минь +80 бичлэгvvдэд ч дуртай байдаг. Инста фэн нь ч олон болсон байх. Хаа нэг ганц хоёр сө.рөг гэмээр юм уу эсвэл би өөрийнхөөрөө буруу ойлгоод байна уу гэмээр коммент мэр сэр орж ирнээ.
Өнөөдөр ээжийг усанд оруулах өдөр болохоор аавындаа өдөржин шахуу өнжихдөө цонхных нь модон рамыг хараад хэзээ ч билээ уншсан санагдах нэг хүний коммент санаанд орлоо. Өөрөө их мө.нгө олдог байжийж аавынхаа гэрийн цонхийг вакум болгоод өгчөөч гэсэн байлаа. Юм гэж хоёр талтай
Далд суурьтай… 2-дахь зурaг нэг нь 30-аад жилийн өмнөх Бирюса, нэг нь сүүлд авсан LJ хөргөгч… Хуучны 9 давхар байрнуудын гал зуухны өрөө зай багатай… орон зай багасаж, тухгүй байсан ч хамаагүй дунд охиных нь авч өгсөн хөргөгч болохоор хичнээн гоё том хөргөгчтэй болсон ч хаяхгvй гэнэ.
Дараагийн зурган дахь шар паалантай сав бараг 60 жил болж байгаа. Oдоо болтол манай хоёр боорцог талхаа хийдэг..
Тэр ээжийн шөлөө буцалгаж байгаа плитка нь энэ байранд ороход л байсан. Орос плитканы ширэм сайн гээд дvлийрчихвэл ширмийг нь л солино.
Цонхны тухайд аав хэлдгийн: модон цонх дулаан алдахгvй сайн талтай… өөртөө ажил болгоод жил бүр дулаалгаа сайн хийхэд болно доо гэж. Энэ байрнаас өөр аятайхан газар нvvлгэе гэж хvргэнээ хэлэхэд байрныхаа хөзөр даалуу тоглодог найз хөгшчvvлдээ хорогддог. Хуучнаа шинээр солих дургүй. Хэ.рэ.глэж болж л байвал ямар ч ас-уу-далгүй гэдэг зарчимтай хоёр хөгшин дөө. Хоол хvнсэнд бол мө-нгийг гамгvй зарцуулна. Ам руу орж байгаа зvйл эрүүл байх ёстой… чанартай сайн эм тан хэ-рэглэх хэ-рэгтэй гээд хүүхдүүд бидэнд байнга л хэлнэ.
Магадгүй одоо минимал гээд яриад байгаа ч ахмадууд маань энэ 3арчмыг аль эрт гадарладаг байсан юм бус уу.. Аав ээж хоёрыгоо болж өгвөл юугаар ч дутаахгүй байхыг эрvvл саруул, сэт-гэл санаа нь амар тайван, тав тухтай, vр хvvхдvvд нь орсон гарсан, тэднээрээ бахархсан, халамж хайраар дутахгүй,жаргалтай байгаасай гэж vргэлж хvсдэг, тийм байлгахыг хэрэндээ хичээдэг жирийн нэг айлын дунд охин шүү би.
Харин инста-найзуудын ээж аав хуучин зvйлдээ хэр хандаж байна?