Зөвөлгөө

Хашаа, зусландаа эдгээр бут, сөөгийг тариарай

БОНХЯ-наас ард иргэддээ хандан нэг сая мод тарих аян өрнүүлж буйгаа зарлан иргэн бүрийг мод тарихыг уриалсан. Та хашаандаа, зуслангийн эдэлбэр газартаа бут, сөөг тарихыг хүсвэл доорх зөвлөгөөг дагаарай. Мөн ямар бут, сөөг таривал ашиг тустай болох талаарх мэдээллийг Үндэсний цэцэрлэгт хүрээлэн хүргэж байна.Цэцэглэдэг бут сөөгийг тарьж ургуулах

Нэгдүгээрт: Нүх ухаж бэлтгэхБут сөөгөнд голчоороо 40-50 см, гүнээрээ 40 см нүх ухаж бэлтгэнэ. Хайрга чулуутай хөрсийг зөөж зайлуулан ханыг тэгшлэнэ. Үржил шил муутай чулуу хайргатай хөрсөнд бут сөөгийг тарьж суулгахдаа хар шороон хөрсийг бэлтгэж, яг тарих үед хэрэглэх элс хар шороог нүхнийхээ ойр овоолж бэлтгэнэ.

Хоёрдугаарт: Тарьж суулгахНүхээ урьдчилан услаад дараа нь тарих суулгацаа нүхнийхээ голд зөв байрлуулна. Аль болох эгц шулуун тэгш суулгавал үзэмжтэй харагдана. Суулгасны дараа бэлтгэсэн хар шороо элсийг нүхэндээ эргэн тойрон бага багаар хийж улмаар дүүргэн суулгацаа эргэн тойрон гишгэж эсвэл юмаар чигжиж нягтруулна.Үндсийг ил гаргаж болохгүй. Нүхийг хар шороогоор дүүрмэгц ирмэгийг тойруулан үржил шим муутай үндсэн шороогоор тогоо бэлтгэнэ. Тогооны хажуу ирмэг 10-15 см байвал зохино. Нэг бүрчлэн услах модонд ийм тогоог заавал гаргаж өгөх шаардлагатай.

МОНОС Онцлог: Байгальд голын хөндий, шугуй горхины эрэг, хусан төгөл, ам хавцлын ёроол хажуу энгэрт ургах 3-7 метр өндөр сөөг юм. Газрын хөрснөөс дээш богинохон иш гарч тэр нь цаашдаа бутлан салаалж сөөг хэлбэрийг үүсгэнэ. Яст жимс нь шүүсэрхэг бөмбөлөг хэлбэртэй тас хар өнгөтэй, чийгсэг, хүйтэнд тэсвэртэй.Цэцэглэх: Тавдугаар сарын сүүлч зургадугаар сарын эхээр цэцэглэдэг. Цэцэглэх үедээ сайхан үнэртэй. Үр жимс нь наймдугаар сард боловсроно. Үр боловсорсон үедээ үзэсгэлэнтэй өнгө хувиргадаг гоёл чимэглэл болон жимсний зориулалтаар тарималжуулна. Таналт хяргалт сайн даана. Хэлбэржүүлэхэд нэн үзэмжтэй.

Тарих арга: Мод хооронд 3-4 метр зайтай тарих тохиромтой. Нүхэнд мод тарих аргатай ижил байна.АГЧОнцлог: Агч мод нь олон иш үүсгэн дугуйвтар титэм хэлбэртэйгээр 3-7 метр өндөр ургах гоёмсог навчтай бэсрэг мод юм. 4-5 настайгаасаа эхлэж үрлэх ба 5-р сарын сүүлчээр цэцэглэж 9-р сарын эхээр үр боловсроно. Агчны бүх зүйлүүд ганд тэсвэрлэх чадвар дунд зэрэг, хүйтэнд тэсвэртэй. Өсөлт ургалтынхаа эхний үедээ сүүдэрлэг орчинд ургахдаа сайн. Үржил шим сайтай. Элсэрхэг хөнгөн хөрсөнд сайн ургадаг. Үрээр үржүүлэхэд хялбар үржинэ. Гоёл чимэглэлийн зориулалтаар ганц нэгээр болон бусад зүйлийн мод буттай хослуулан төгөл, гудамжны хажуу зам дагуулж цуваа хэлбэрээр ургуулахад нэн зохимжтой. Таналт хяргалт сайн даана. Хэлбэржүүлэхэд нэн үзэмжтэй.

Тарих арга: Мод хооронд 3-4 метр зайтай тарих тохиромжтой. Нүхэнд мод тарих аргатай ижил байна.

ШАР ХУАЙС Онцлог: 6 м хүртэл өндөр ургадаг модорхуу сөөглөг ургамал.Мөчир ногоон саарал. найлзуур нь ногооноос шаргал хүрэн.Навчны дагавар өргөслөг. Навчис өдлөг нийлмэл Навчинцар 4 8 хос зууван Цэцэг ганц нэгээрээ юм уу, 5 хүртэл бөөнөөр байрлана.Цэцгийн шилбэ2 -5 см урт, үзүүр хэсэгтээ үетэй. Цомирлог өргөн хонхорхуу. Дэлбэ шар. Буурцаг шугаман бортгорхуу, З,5- 6 см урт, нүцгэн. Цэцэглэх, үрлэх хугацаа 6,7,8-р сар Таналт, хяргалт сайн даана. Хэлбэржүүлэхэд нэн үзэмжтэй.

Тарих арга: Мод хооронд 3-4м зайтай тарих тохиромжтой. Нүхэнд мод тарих аргатай ижил байна.

БҮЙЛС Онцлог: 1-5 см өндөр өргөслөг сөөг. Салаархаг саравгар мөчиртэй, залуу найлзуур улаавтар хүрэн, үсэрхэг, их өргөстэй хатгууртай.Цэцэг ганц нэгээр юм уу хааяа богиноссон найлзуур дээр хэд хэдээрээ багцалж байрлана. Дэлбэ ягаан, тонгоруу өндгөрхүү 5-7 мм. Навчлахын өмнө дэлгэрдэг.Яст жимс өргөн өндгөрхүү бөөрөнхий.1,2-1,5 см урт, 1 см өргөн, үсэрхэг. Цэцэглэх, жимслэх хугацаа 5-6, 8-9 сар.

Тарих арга: Мод хооронд 3-4 м зайтай тарих тохиромжтой. Нүхэнд мод тарих аргатай ижил байна.

ДОЛООГОНО Онцлог: Бараан хүрэн найлзууртай, яа юмуу 1.0-2.5 см урт өргөстэй. Навчны илтэсний хоёр тал ихэвчлэн нүцгэн,заримдаа дээд тал хааяа хоёр тал нь ширүүн үстэй. Навчны илтэс гонзгойвтор өндгөрхүү хэлбэртэй. Баг цэцэг нь 7-20 ш цэцэгтэй, жимс бөөрөнхий буюу бага зэрэг гонзгойвтор улаан 3-4 ястай доод талдаа хонхорхойтой. Ургалт 5 дугаар сарын эхний арав хоногоос 9 сарын сүүлч хүртэл, найлзуурын өсөлт 5дугаар сарын дундаас 8 дугаар сарын сүүлч хүртэл үргэлжилнэ.5-р сард цэцэглэж, 6-р сард үрлэж эхлэн 8-р сарын сүүлчээр үр жимс нь боловсорч гүйцдэг. Үрээр ургуулсан 2 настай тарьцыг бойжуулгын талбайд 2 жил торниулаад байнгын талбайд шилжүүлнэ.

Ашиглах хэлбэр: Ногоон байгууламжинд ганц нэгээр болон хэсэг бүлгээр, хамгаалалтын зурвас, амьд хашлаганд, хөрс хамгаалах зориулалтаар суулгахад тохиромжтой.

ӨРӨЛ Онцлог: Бөөрөнхий нягт титэмтэй, холтос нь арзгар, үнсэн сааарал өнгөтэй. Найлзуур нь удаавтар хүрэн, нүцгэн. Навч нь өндөгрхүү богино зууван 2,5-8,0 см урт, 1,3-5,0 см өргөн, навчны шилбэ 1,2-4,0 см урт. Цэцэг нь 4 8-аар нийлж цагаан өнгийн шүхэр үүсгэнэ. Үр жимс бөөрөнхи, улаавтар туяа бүхий шаргал өнгөтэй, эсгэлэ амттай. Ургалт 5-р сарын эхнээс 9-р сарын сүүлч хүртэл, найлзуурын өсөлт 5-р сарын сүүлчээс 8-р сарын сүүлч хүртэл үргэлжилнэ.6-р сард цэцэглэж, 9-р сард үр жимс нь болвсорч дуусна. Хавар болтол үр жимс нь модон дээрээ хадгалагдана. Ган хүйтэнд тэсвэртэй. Шилжүүлэн суулгалтыг даахдаа сайн. Үрээр ургуулсан 2 настай тарьцыг бойжуулгын талбайд 2 жил торниулаад байнгын талбайд шилжүүлнэ.Ашиглах хэлбэр: Ногоон байгууламжинд ганц нэгээр болон хэсэг бүлгээр, хамгаалалтын зурвас, амьд хашлаганд, хөрс хамгаалах зориулалтаар суулгахад тохиромжтой.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button