Мэдээ

Халдвар авч гэрийнхэндээ гадуурхагдсан охин амиа хорлохыг завджээ

Баянзүрх дүүрэг Call center 1900-1063 шууд утас ажиллуулж иргэдээ сонсож, эрүүл мэндийн зөвлөгөө үйлчилгээ үзүүлж буй.
Энэхүү утсанд хэдхэн өдрийн өмнө нэгэн дуудлага иржээ. 20 гаруйхан насны охин холбогджээ. Тэрбээр “Миний шинжилгээний хариу батлагдаж, эерэг гарсан. Энэ талаар мэдээд гэрийнхэндээ хэлтэл гадуур тэнэж яваад халдвар аваад ирлээ хэмээн уурлаж, над руу ариутгах бодис цацаад байна. Манайх есөн давхарт байдаг. Би амиа хорлоно” хэмээн уйлан ярьсан байна.

Дүүргийн онцгой комиссын зүгээс шуурхай ажиллаж, охиныг эмнэлэгт хэвтүүлэн, амь насыг нь аварчээ.

Охин халдвар аваагүй байхдаа гэр бүлдээ хэн байсан бэ, халдвар авсныхаа дараа хэн болов гэдгийг шүүхээс өмнө түүнд Үндсэн хуулиар олгогдсон язгуур эрх ашиг нь зөрчигдөж байгаад л асуудал байна.

Халдвар авснаараа бусдад гадуурхагдаад, үүнийгээ дотроо тээсээр амиа хорлох замыг сонгоод энэ хорвоогоос явсан тохиолдол гарсан байхыг ч үгүйсгэх аргагүй болжээ.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button