ТрендЦаг үе

У. Цогтоо: Хайртай эмэгтэйгээ хамт амьдрахыг хүсч байгаа бол буулт хийж сур

“Нэмэх арван долоо” инээдмийн цувралын жүжигчин У.Цогтбаяр буюу Цогтоо харилцаагаа эхэлж буй шинэ хосуудад зөвлөгөө өгчээ.

Тэрээр “Маргалддаггүй хосууд гэж байдаггүй юм аа. Хоёр өөр орчинд өссөн хоёр өөр хүн нэг гэрт орсны дараагаар янз бүрийн асуудалтай нүүр тулгардаг. Тэр бүрийг харилцаан дээрээ зохицуулж, ярилцаж ойлголцож байх хэрэгтэй. Жишээлбэл, манай эхнэр дандаа жигнэсэн хүнсэнд дуртай бол би шарсан хуурсан хоолыг илүүд үздэг. Тэр болгон дээр зөрчилдөөд миний зөв гээд дайраад байх хэрэггүй санагдсан. Хамгийн тэвчээргүй хүний л зан юм уу, гэр бүлтэй болоход бэлэн биш, боловсорч гүйцээгүй л гэсэн үг байх. Аливаа юм боловсорч гүйцээд, амьдралд бэлэн болохоороо их тогтуун болдог юм байна л даа. Ер нь бол хайртай эмэгтэйгээ хамт амьдрахыг хүсч байгаа бол эр хүн буулт хийж сурдаг байх хэрэгтэй. Эмэгтэй хүнийг стресстүүлж, зовоож амьдраад хэрэггүй ээ, залуусаа” гэжээ.

Н.Амаржин сургалтын төвөө зоосны нүхээр хардаггүй

Universal англи хэлний сургалтын төвийн багш, үүсгэн байгуулагч Н.Амаржинг “Авьяаслаг Монголчууд” шоунд оролцсноор хүмүүс илүү таниана. Журамт багш, Comedy Lab клубын комедиан, энтерпренёр, сайхан нөхөр, бас сайн аав тэрээр сургалтын төвөө хэзээ ч зоосны нүхээр харж байгаагүй гэнэ шүү.

Энэ тухайгаа “Сургалтын төвөө зоосны нүхээр харахдаа чухал биш, хүүхдүүдэд өөрийн биеэр зөв үлгэр дууриал үзүүлэхэд анхаардаг. Хүн хүссэн зүйлээ хийгээд, амжилт гаргаад, аз жаргалтай амьдарч болдог юм шүү гэдгийн амьд жишээ болохыг хичээдэг. Хүн ер нь өрөөл бусад хүний үгийг сонсдоггүй юм шиг байгаа юм. Дандаа үлгэр жишээ авч суралцаж явдаг. Хүүхдээ битгий сурга, өөрийгөө л сурга гэдэг шиг. Анх байгуулж байснаас хойш одоо өсч хөгжөөд, баг маань сайхан бүрдээд байна. Ер нь аливаа зүйлийг бизнес гэдэг өнцгөөс харлаа ч, тэр нь гэрэл гэгээлэг байх нь чухал. Аливаа юманд жудаг гэж зүйл байна. Мөнгө сайн олдог гээд хүний наймаа ч юмуу, хар тамхины наймаа эрхлээд явж болохгүй. Гэрэл гэгээлэг бизнес байх ёстой гэсэн санаан дээр сургалтын төвөө эхлүүлсэн. Тухайн үед анх байгуулах гээд үзэж байхдаа ББСБ-аас 4 хувийн хүүтэй зээл авч байсан. Босч ирж чадсан. Тэр үед босч ирээгүй үлдсэн ямар олон залуус байгаа бол гэж бодохоор харамсдаг. Бизнес модель гэдэг утгаараа маркетингийн алба ажиллуулаад, өөрөө зөвхөн удирдах алба хашаад сууж болно, хэцүү биш. Тэгж яваа олон хүн бий. Хамгийн гол нь бусдад хичээл заах миний хүсэл оршиж байна. Өглөө босоод л, “Өнөөдөр хүүхдүүддээ юу зааж өгөх билээ, нэг ийм юм хэлээд өгчихье дөө” гэж боддог. Энэ намайг хөдөлгөж байна. Бас нэг талаар, энэ хүсэл эрмэлзлээ хэзээ нэг өдөр алдчихвал яана гэж айдаг” гэжээ.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button