![](https://butnever.com/wp-content/uploads/2021/07/1-780x420.jpg)
Токио 2020 | Монголын багийн хамгийн залуу тамирчин Б.Болор-Эрдэний тухай 10 баримт
“Токио 2020” олимпын наадамд оролцож буй Монгол Улсын багийн хамгийн залуу, Улсын аваргын алт, мөнгө, хүрэл медальтай ширээний теннисийн тамирчин Б.Болор-Эрдэний тухай баримтуудыг хүргэж байна.
- Батмөнхийн Болор-Эрдэнэ нь 2002 оны арваннэгдүгээр сарын 12-нд төрсөн. Одоо 18 настай.
![](https://butnever.com/wp-content/uploads/2021/07/e94d84fb6ce8127006dcbd3e1af68c84.png)
![](https://butnever.com/wp-content/uploads/2021/07/9f9f9227298a717b2c3f87ab1765240b.png)
“Токио 2020” наадамд Б.Болор-Эрдэнэ эмэгтэй ганцаарчилсан төрөлд, Э.Лхагвасүрэн эрэгтэй, ганцаарчилсан төрөлд тус тус оролцож байна.
- Тэр дараах амжилтуудын эзэн:
- Азийн зүүн бүсийн АШТ-ий мөнгө,
- Улаанбаатар опен Олон улсын тэмцээний аварга,
- Монгол туургатан Олон улсын тэмцээний алт, мөнгө,
- Улсын аваргын алт, мөнгө, хүрэл медаль.
4.Түүний “Токио 2020” олимпын эхний тоглолтоо өчигдөр /2021.7.24/ Тунисын тамирчинтай хийж, 4:1-ээр хожин түүхэн ялалт байгуулсан.
![](https://butnever.com/wp-content/uploads/2021/07/9fbca289e9ab5cd4cff7f4b05603193d.png)
![](https://butnever.com/wp-content/uploads/2021/07/faeb13ca640183976220ef18c947d291.jpg)
5.Тэр Чингэлтэй дүүргийн 24 дүгээр сургуулийг өнгөрсөн онд төгссөн. Одоо Санхүү, эдийн засгийн дээд сургуульд бизнесийн удирдлага мэргэжлээр суралцаж байна.
![](https://butnever.com/wp-content/uploads/2021/07/4641f5e62cb591fe9d394368c27e8967.png)
![](https://butnever.com/wp-content/uploads/2021/07/0745f9e9c1089ac4081de37d431ac793.jpg)
6.Тэр Галбадрах, Энхтөр, Цэрэнтогтох, Оюунчимэг зэрэг нэр хүндтэй багш нарын удирдлага дор дасгалжсан.
![](https://butnever.com/wp-content/uploads/2021/07/9781f201f8a18e21615e4a088e75d49d.png)
7.Тэр Катарын нийслэл Доха хотод олимпын эрх олгох тэмцээний Зүүн бүсийн тэмцээнд орж шалгарсан. Энэхүү тэмцээнд оролцохынхоо өмнө Найрамдал зусланд 45 хоногийн бэлтгэл хийжээ.
![](https://butnever.com/wp-content/uploads/2021/07/69127f19cb4c0df8baa843e834d24e2e.jpg)
- Б.Болор-Эрдэнэ 8 настайгаасаа ширээний теннисээр хичээллэсэн.
![](https://butnever.com/wp-content/uploads/2021/07/c5e245f7b0aaeaec1583c91cfe4d2f4f.jpg)
- Тэр ам бүл зургуулаа. Хоёр дүү нь мөн ширээний теннисээр хичээллэдэг.
![](https://butnever.com/wp-content/uploads/2021/07/9781f201f8a18e21615e4a088e75d49d-1.png)
- Тэр “Ширээний теннис спорт нь яг л шатартай адилхан. Шатрын спортоос нэг өөр зүйл нь хурдтай. Тиймээс хурд, хүч, тэсвэр зэрэг бүхий л чадварыг хөгжүүлдэг спорт юм” гэж хэлж байв.
![](https://butnever.com/wp-content/uploads/2021/07/d81745406563294a490d0f4d2fe51c42.jpg)