Мэдээ

ТЕГ-ын дарга асан Б.Хурцын хамаарал бүхий нисэх компани зэвсэг тээвэрлэсэн үү

“Изинис Эйрвэйз” агаарын тээврийн компани БНХАУ-аас ОХУ руу 50 тонн зэвсэг хэрэгсэл зөөвөрлөж байгаад баригдсан, агаарын хөлгийн байршлыг заагч төхөөрөмжийг салгасан байсан гэсэн мэдээллүүд цахим ертөнцөд тарж эхэлж байна.

 

“Изинис Эйрвэйз” агаарын тээврийн компани нь ТЕГ-ын дарга асан Б.Хурцын компани гэгддэг бөгөөд түүний хүү Х.Тайвангийн эхнэр Л.Элдэв-Очирын Золзаяагийн нэр дээр байдаг гэх ба одоо ашиглаж байгаа нисэх онгоцуудаа түрээсээр ашиглаж байгаа юм байна.

Ковидын үед “Изинис Эйрвэйз” агаарын тээврийн компани нь Африкад олон удаагийн нислэг үйлдсэн бөгөөд ингэхдээ үйлчилгээний багаа орон нутгийн иргэдээс бүрдүүлж, ихээхэн нууцлалтай явуулдаг байсан гэх үлгэр домог шиг яриа ч яригддаг.

Ямартай ч Б.Хурцын хувийн нисэх компани олон улсад хориотой ачаа зөөж байгаад баригдсан байж магадгүй талаар цахим орчинд мэдээллүүд ихээр гарч, Монголчууд зэвсэг тээвэрлэдэг гэсэн мэдээлэл олон улсын мэдээллийн хэрэгсэлүүдээр түгэж, манай улсын агаарын тээврийн гарц олон улсын хоригт орж болзошгүй байдал бүрдэж эхэллээ.

Учир нь, Олон улсын иргэний нисэхийн Даатгалын гэрээний үндсэн нөхцөл нь агаарын тээврийн компани түрээсийн гэрээнд зааснаас өөр үйл ажиллагаа явуулсан тохиолдолд гэрээг цуцалж агаарын хөлгийг хурааж авдаг журамтай.

Нөгөө талаас, олон улсын иргэний нисэхийн байгууллага ICAO -ын дүрмээр бол олон улсад хориглосон ачаа тээвэрлэсэн тохиолдолд тухайн агаарын тээврийн компанийн нислэгийн эрх, болон бусад бүх зөвшөөрлийг хүчингүй болгож хориг тавигддаг байна.

Харин энэ хэргийг манай төрийн байгууллагууд, ялангуяа хариуцсан яам нь шудрагаар шалгуулж улс орныхоо нэр төрийг олон улсын тавцанд сэвтэхээс сэргийлж чадах эсэх нь эргэлзээтэй байна. Зам тээврийн сайд С.Бямбацогт энэ талаар мэдээлэл хийхдээ сэжигтэй ачаатай онгоцыг Хятад руу буцаагаад нисгэнэ гэх утгатай зүйл хэлсэн нь анхаарал татаж байна.

С.Бямбацогт бол С.Элбэгдоржийн “Хуулийн хонгил” ид ажиллаж байх үед Хууль зүйн сайдаар ажиллаж байсан тэдний нэг багийн гэж болох хүн билээ.

Ийм болохоор, “Изнис Эйрвэйз” компаний зүгээс, бид ямар ачаа зөөж байгаагаа мэдэхгүй, болохгүй бол буцаагаад Хятад руу нисчихнэ гэж тоглоом мэт зүйл яриад сууж байдаг, үүнийг нь Зам тээврийн сайд С.Бямбацогт зөвшөөрсөн аястай мэдээлэл хийж байгаа нь өөрийн эрхгүй хардлага төрүүлж байгаа юм.

Бас энэ компани манай иргэний нисэхийн хамгийн ашигтай гэгддэг нислэгийн чиглэлүүдийн зөвшөөрлийг авсан нь С.Бямбацогттой холбоотой юу гэсэн асуултзүй ёсоор урган гарч ирж байна. Тагнуулын дарга байсан хүн хэдэн тэрбумаар үнэлэгдэх агаарын тэврийн компани ямар эх үүсвэрээр байгуулсан бэ гэдэг нь ч сонирхол татаж байна.

Олон улсад хориотой гэгдэх ачаанд бослого үймээнд голчлон ашиглагддаг зэвсгийн чанартай ба бусад зүйлс байж магадгүй байна.

Сүүлийн жилүүдэд, олон улсад, иргэдийн шударга ёсны төлөөх жагсаалыг өнгөт хувьсгал болгон хувиргасан самуунуудад иргэдийг засаг төртэй нь турхирч мөргөлдүүлэн зэвсэглэх явдлууд гарсан жишээ олон бий.

Монголын иргэдийн шударга ёс нэхсэн тайван жагсаалыг, төр засагтай нь мөргөлдүүлэх дайрч орох оролдлогууд ч гарсан.

Сэжиг бүхий ачааг ОХУ руу тээвэрлэх гэж байсан гэж, иргэдийн жагсаалыг үймээн самуунд турхирах магадлалтай этгээдүүд тайлбарлаж байгаа боловч ОХУ нь тус ачаан дахь зүйлсийг өөрсдөө дотооддоо үйлдвэрлэдэг учир гадаад улсуудаас импортлон авах шаардлагагүй юм.

Гэтэл шалгаж магадлалгүй, буцааж нисгэнэ гэх санаархалын цаана, ямар гэмт хэрэгтнүүд ул мөрөө төөрүүлэх гэж байгааг нягтлах ёстой.

Зүй нь манай хуулийн байгууллагууд энэ хэргийг ул суурьтай шалгаж шийдвэрлэх ажлыг яаралтай явуулж хэрэв хууль, олон улсын гэрээ зөрчсөн бол Тагнуулын даргын хувийн компанийн эрхийг хурааж авах нь шудрага ёсонд нийцнэ

Жагсагчидтай уулзах үеэрээ, Ерөнхий сайд жагсаалыг үймээнд чиглүүлэх зорилготой ашиг сонирхолтой бүлэг байгааг дурдахдаа Б.Хурцыг нэрлэсэн нь холбогдох албаныхан энэ талаарх мэдээллийг авсан бололтой.

Related Articles

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button