Мэдээ

Тавдугаар сарын хүүхдийн мөнгийг өнөөдрөөс олгоно

Тавдугаар сарын хүүхдийн мөнгөн тэтгэмжийг өнөөдрөөс олгож эхэлнэ гэж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа өөрийн цахим хуудас бичжээ.

Түүнчлэн тэрбээр “Цар тахлын улмаас тогтоосон хөл хорионы хариу арга хэмжээний хүрээнд 05 дугаар сарын хүүхдийн мөнгөний олголтыг өнөөдрөөс тавихаар Сангийн яамтай хамтран ажиллаж байна. Удахгүй мөн Хүүхдийн мөнгө олгох журамд нэмэлт өөрчлөлт оруулж8 шинээр хүүхдийн мөнгө олгох хүсэлтийг цахимаар бүртгэх боломжийг бүрдүүлнэ” гэж мэдээллээ.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button