МэдээТренд

“Таван толгой” ХК ногдол ашиг тараах ба нэгж бүрийн хувьцааны үнэ нь..

“Таван толгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдрийн № 21/03 тоот тогтоолоор 2020 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 357 төгрөгийн ногдол ашиг тараахаар байсныг өөрчилж, нэгж хувьцаанд 535 төгрөг буюу нийт 28.1 тэрбум төгрөгийг хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг болгон тараахаар боллоо. Энэхүү ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдэд 2021 оны дөрөвдүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн “ҮЦТХТ” ТӨХХК-иар дамжуулан ногдол ашиг тараахаар болсон байна.
Эх сурвалж: Монголын хөрөнгийн бирж

ДАРХЛААЖУУЛАЛТ ҮР ДҮНГЭЭ ӨГЧ БАЙНА УУ?

Хоёр улсаар жишээ татъя. Израил улс хүн амд ногдох дархлаажуулалтын үзүүлэлтээр дэлхийд тэргүүлж байгаа бол цар тахал эхэлснээс хойш дэлхийд хамгийн их хохирол амссан АНУ-д амжилттай явагдаж байна. Вакцинжуулалтаар тэргүүлж буй Израил улсад халдварын тохиолдол 100 дахин буурчээ. Олон улсад вакцины аян ид дундаа өрнөж байгаа энэ цаг үед 100 хүн тутамд хийсэн вакцины үзүүлэлтээр Израил улс тэргүүлсээр байна. 9 сая гаруй хүн амтай тус улсад 10.5 сая тун вакцин хийгээд байгаа ба хүн амын 62.4 хувь нь нэгдүгээр тундаа хамрагджээ. Тус улсад 2021 оны нэгдүгээр сард оргил үедээ хоногт 10 мянган хүнээс коронавирус илэрч байсан бол энэ тоо 100 дахин буурч, тавдугаар сарын 3-ны өдөр л гэхэд 67 хүнээс коронавирус илэрчээ. Нийт 838.5 мянган хүн халдвар авч, 6366 хүн нас барсан бол одоо хоногт зарим өдрүүдэд нас баралт бүртгэгддэггүй болжээ. Тавдугаар сарын 3-ны байдлаар Ковид-19-ийн шалтгаанаар нэг хүн нас барсан байна. АНУ-д 246 сая тун вакцин хийжээ.

330 сая хүн амтай АНУ-д нийт 246 сая, хоногт 2,4 сая тун вакцин хийгээд байна. Вакцины бүрэн тундаа хамрагдсан 95 сая хүн байна.Тус улсад цар тахал эхэлснээс хойш нийт 33.1 сая хүнээс коронавирусийн халдвар авч өвчилжээ. 590 мянган хүнээ Ковид-19 өвчнөөр алдсан тус улсад оргил үедээ хоногт 4400 орчим хүн нас барж байв.Өдгөө вакцинжуулалт эрчимтэй явуулснаас хойш буюу 2021 оны эхэн үеэс хойш хоногт илрэх халдварын тохиолдол тогтвортой буурчээ. Оргил үедээ хоногт 300 мянган хүнээс халдвар илэрч байсан бол одоо 10 дахин буурч 30 мянга болж, хоногт дунджаар 300 нас баралт бүртгэгдэж байна.
Халдварын тохиолдол, нас баралт буурч байгааг вакцинжуулалтын үр дүн гэж мэргэжилтнүүд үзэж байгаа юм. Вакцин халдвар авах эрсдэлийг бууруулахаас гадна Ковид-19 өвчний хүндрэлээс сэргийлэх ач холбогдолтойг өдгөө дэлхий нийтэд хэрэглэж буй вакцинуудын клиник туршилтаар баталсан.

АНУ-д 246 сая тун вакцин хийжээ

330 сая хүн амтай АНУ-д нийт 246 сая, хоногт 2,4 сая тун вакцин хийгээд байна. Вакцины бүрэн тундаа хамрагдсан 95 сая хүн байна. Тус улсад цар тахал эхэлснээс хойш нийт 33.1 сая хүнээс коронавирусийн халдвар авч өвчилжээ. 590 мянган хүнээ Ковид-19 өвчнөөр алдсан тус улсад оргил үедээ хоногт 4400 орчим хүн нас барж байв. Өдгөө вакцинжуулалт эрчимтэй явуулснаас хойш буюу 2021 оны эхэн үеэс хойш хоногт илрэх халдварын тохиолдол тогтвортой буурчээ. Оргил үедээ хоногт 300 мянган хүнээс халдвар илэрч байсан бол одоо 10 дахин буурч 30 мянга болж, хоногт дунджаар 300 нас баралт бүртгэгдэж байна. Халдварын тохиолдол, нас баралт буурч байгааг вакцинжуулалтын үр дүн гэж мэргэжилтнүүд үзэж байгаа юм. Вакцин халдвар авах эрсдэлийг бууруулахаас гадна Ковид-19 өвчний хүндрэлээс сэргийлэх ач холбогдолтойг өдгөө дэлхий нийтэд хэрэглэж буй вакцинуудын клиник туршилтаар баталсан.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button