![](https://butnever.com/wp-content/uploads/2021/05/120-780x420.jpg)
С.Эрдэнэ: Бөх хүн унана гэж барилддаггүйн адил ялна гэдэгтээ итгэлтэй байна
АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй С.Эрдэнэ мэдээлэл хийж байна.
Ерөнхийлөгчид АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ ” УДШ-ээс ирүүлсэн хууль зүйн лавлагаан дээр үндэслээд эрх зүйн чадамжтай тал дээр нь СЕХ шийдвэрээ гаргасан.
Одоогийн болж байгаа үйл явдлыг МАН-ын захиалгаж жүжиг гэж байна. Намайг яагаад МАН-тай холбож наах гээд байгааг ойлгохгүй байна. Харин ч МАН болон манай Ерөнхийлөгчийн хамтарсан захиалгын бай би болсон. Над руу ямар их гүтгэлэг хийснийг бүгд харсан. С.Эрдэнээ гэдэг хүн шиг муу хүн байхгүй болтол намайг муулсан.
![](https://butnever.com/wp-content/uploads/2021/05/unnamed-1.jpg)
Үүний хариуд би нэг ч сэтгүүлч, нэг ч хүнийг шүүхэд өгөөгүй.
Би анхнаасаа үгээ хэлэх эрх чөлөөний төлөө 30 жилийн турш тэмцэж ирсэн” гэсэн юм.
Мөн тэрбээр -Ялна гэдэгтээ хэр итгэлтэй байна вэ? гэсэн сэтгүүлчийн асуултад “Бөх хүн унана гэж барилддаггүй. Би дарангуйллын эсрэг явж байгаа. АН-ын олон мянган гишүүдийн итгэл, сонголтыг авч чадна гэдгээ итгэж байгаа учраас дэвшиж байгаа” хэмээн хариулав.