Зөвөлгөө

Оogii брэндийн Оюунцэцэг жирэмсэн ээжүүдэд хэрхэн орлого бүтээхийг зөвлөнө

Oogii брэндийг үүсгэн байгуулж, матрын арьсаар хийсэн гоёмсог чамин өндөр өсгийт, цүнх тэргүүтнийг Австрали, Японы зах зээлд борлуулж буй О.Оюунцэцэг өдгөө 5 сартай жирэмсэн.

Тэрээр жирэмсэн болон хөхүүл хүүхэдтэй ээж нарт зориулж бизнесийг хэрхэн босгох, гэрээсээ хэрхэн ажиллаж мөнгө олох талаар зөвлөгөөг өөрийн цахим хуудсаараа дамжуулан зөвлөхөөр болжээ.
Түүний хувьд үүсгээ байгуулсан брэндээсээ Австралийн мэдээллийн технологийн салбарт тэргүүлэгч “RackCorp” компанийн PR менежерээр ажилладаг бөгөөд хурдтай өргөжиж буй тус компанийг Монголд салбараа нээхэд голлох үүргийг гүйцэтгэжээ.

Сиднейн Технологийн Их Сургуульд сэтгүүлч мэргэжлээр, Баруун Сиднейн их сургуульд мультимедиа чиглэлээр тус тус магистр хамгаалсан Оогий өмнө нь Австралийн “TVS”, Монголын “Ийгл” телевизэд сэтгүүлчээр ажиллаж байсан туршлагатай.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button