Зурхай

Нэг зүүдээ байнга зүүдэлсээр байна уу?

Хүн амьдралынхаа 3-ны нэгийг унтаж өнгөрүүлдэг. Хэдийгээр хүнийг унтаж байхад бие амардагч тархи тодорхой хэмжээгээр ажиллаж, биеийг дараагийн өдөрт бэлдэж байдаг байна. Ийнхүү тархи идэвхтэй ажиллаж байх үед хүн зүүдлэж эхэлдэг. Харин зарим зүүд хүссэн ч, хүсээгүй ч ахин дахин зүүдлэгдсээр байдаг.

Таагүй зүүд танд олон дахин зүүдлэгдэж, сэтгэлийг тань зовоогоод байна уу? Тэгвэл үүнд санаа зовох хэрэггүй . Учир нь бага насны хүүхдүүдийн 35%, өсвөр насныхан болон насанд хүрэгчдийн 60-75 % нь амьдралынхаа аль нэг хэсэгт энэхүү мэдрэмжийг мэдэрч байсан гэх судалгаа байдаг ажээ. Харин нийт хүмүүсийн 40 орчим хувь нь бага наснаасаа эхлэн нэг зүүдээ ахин дахин зүүдлэх хандлагатай байдаг бол 15 орчим хувь нь насанд хүрсэн хойноо энэ мэдрэмжийг мэдэрч эхэлдэг байна.

Олон дахин зүүдлэгддэг зүүднүүд тодорхой үйл явдлыг өгүүлдэг.

Судалгаагаар дахин дахин зүүдлэгддэг зүүднүүд нь ихэнхдээ:

Унаж байгаа

Бусдаас зугтаж байгаа

Сургууль руу явж байгаа

Маш чухал үйл явдалд бэлтгэлгүй сандарч байгаа

Нисч байгааг харуулдаг гэдгийг тогтоосон байна. Эдгээр зүүднүүд нь дарамт, сэтгэлзүйн сөрөг мэдрэмжүүдээс үүдэлтэй зүүдлэгддэг гэнэ.

Ахин дахин зүүдлэгдэж буй тэр үйл явдал таны юу бодож буйн тусгал юм.

Сурагчдын дунд шалгалтанд бэлтгэлгүй орох гэж байгаа тухай сандралд автуулсан зүүд ахин дахин зүүдлэгдэх нь олон байдаг. Энэ нь тухайн сурагч шалгалтын талаар сэтгэл нь зовж буйн хариу илрэл юм. Харин өндрөөс унаж байна гэж зүүдлэх нь аливаад итгэлтэй биш, өөрийгөө аюултай байдалд байгаагаар мэдэрч байгаагийн илрэл гэнэ. Түүнчлэн шүд унаж байна гэж олон давтаж зүүдэнд орвол тухайн хүн өөрийгөө бусдад илэрхийлэхэд хүндрэлтэй байгааг илтгэдэг байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button