Мэдээ

50-иас дээш насныханд коронавирусний вакцины гурав дахь тунг хийлгэхийг санал болгоно

Их Британийн эрх баригчид ирэх намар 50-иас дээш насны иргэддээ коронавирусний эсрэг вакцины гурав дахь тунг хийлгэхийг санал болгохоор болжээ. Ингэснээр Зул сарын баярын өмнө халдварын тархалт нэмэгдэхээс урьдчилан сэргийлэхийг зорьж байна гэж “The Times” хэвлэл мэдээлжээ.

Одоогоор тус улсад коронавирусний эсрэг вакцины хоёр хувилбарын туршилтыг хийж байгаа аж. Эхний хувилбар нь коронавирусний шинэ омогтой тэмцэхэд зориулж өөрчилсөн бол хоёр дахь хувилбар нь тус улсад хэрэглэхийг хүлээн зөвшөөрсөн гурван вакциныг дахин хэрэглэх асуудал яригдаж байгаа гэнэ. Их Британи одоогоор АНУ, Германы хамтарсан “Pfizer/ BioNTech”, “AstraZeneca”, Оксфордын их сургуулийн хамтарсан вакцин болон АНУ-ын “Moderna” вакциныг хэрэглэх зөвшөөрөл олгоод байгаа юм.

Богино хугацаанд аль болох олон хүнийг вакцинжуулах зорилгоор Их Британийн Засгийн газар хоёр тун хоорондын зайг гурван долоо хоногоос гурван сар хүртэл уртасгах шийдвэр гаргаад байна.

Related Articles

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button