ТрендЦаг үе

Ноолуур бэлтгэл, хаврын тариалалт болон малчдад 3 хувийн хүүтэй зээл олгож эхэллээ. Хэрхэн хамрагдах….

Засгийн газраас баталсан “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-нд “Хөдөө аж ахуйг дэмжих” 500 тэрбум төгрөгийн зээл багтсан.Уг зээл нь хаврын тариалалтад 100 тэрбум, ноолуур бэлтгэлд 200 тэрбум, малчдыг дэмжих 200 тэрбум гэсэн үндсэн ангилалтай бөгөөд арилжааны банкуудын эх үүсвэрт тулгуурлан жилийн 3 хувийн хүүтэй олгох юм. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас зээлийн хүүгийн дэмжлэгийн санхүүжилтийн гэрээг Монгол банк, Сангийн яамтай, санхүүжилтийн ерөнхий гэрээг Төрийн, Хаан, Худалдаа хөгжлийн, Голомт, Капитрон, Хас банктай байгуулан хамтран ажиллаж байна. Аж ахуйн нэгжүүд дээрх арилжааны банкуудаар дамжуулан зээл авах боломжтой бөгөөд хөл хорионы дэглэм тогтоосонтой холбогдуулан зээлдэгчдийн хүсэлтийг цахимаар хүлээн авч байна.
НООЛУУР БЭЛТГЭЛИЙН ЗЭЭЛ
Зориулалт: Бизнесийн үйл ажиллагаагаа тогтвортой явуулахад шаардлагатай, ноолуур самнах болон түүнээс дээш дамжлага бүхий аж ахуйн нэгжид түүхий ноолуур худалдан авахад зориулан шинээр зээл олгох, уг зориулалтаар авсан зээлийг дахин санхүүжүүлэх; Зээл олгох хугацаа: 2021 оны зургаадугаар сарын 30-ны өдрийг дуустал, Ноолуур бэлтгэлийн зээлд дараах шаардлагыг хангасан байна. Ноолуур самнах болон түүнээс дээш дамжлага бүхий аж ахуйн нэгж байх; Банкнаас зээлийн үйл ажиллагааны журам, зааврын хүрээнд энэ гэрээг хэрэгжүүлэхтэй нийцүүлэн тавигдсан бусад шаардлагыг хангасан байна.

ХАВРЫН ТАРИАЛАЛТЫН ЗЭЭЛ
Зориулалт: Бизнесийн үйл ажиллагаагаа тогтвортой явуулахад шаардлагатай эргэлтийн хөрөнгийг бүрдүүлэх, банкнаас ижил зориулалтаар авсан зээлийг дахин санхүүжүүлэх; Зээл олгох хугацаа: 2021 оны аравдугаар сарын 31-ний өдрийг дуустал олгоно. Хаврын тариалалтын зээл авахад дараах шаардлагыг хангасан байна. Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлсэн, эсвэл нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдсөн байх; Өөрийн эзэмшлийн газрын өмчлөх, эзэмших эрхтэй болон түрээсийн газартай байх (гэрчилгээ болон түрээсийн гэрээтэй байх); Төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ тариалах талбай 0.1 га-с дээш байх; Өвөл-зуны хүлэмжийн аж ахуй эрхлэгч 30 м2 талбайгаас дээш тариалан эрхлэгч байх; Үр тариа, тос, тэжээлийн тариалан эрхлэгчид 1 га талбайгаас дээш байх; 2021 хаврын урьдчилсан тариалалтын захиалгын мэдээ;
Банкнаас зээлийн үйл ажиллагааны журам, зааврын хүрээнд энэ гэрээг хэрэгжүүлэхтэй нийцэж тавигдсан бусад шаардлагыг хангасан байх ёстой.
МАЛЧДЫГ ДЭМЖИХ ЗЭЭЛ
Зориулалт: Малчин, мал бүхий этгээдэд хэрэглээний зээлээс бусад банкны ижил төрлийн (малчны) зээлийн бүтээгдэхүүний нөхцөлөөр олгох; Зээлийн хэмжээ: 50 сая төгрөг хүртэл байна. Зээл олгох хугацаа: 2021 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг дуустал олгоно. Зээлийн хугацаа: 3 жил хүртэл. Үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа: 12 сараас хэтрэхгүй байна. Малчдыг дэмжих зээлд хамрагдах малчин, мал бүхий этгээд дараах шаардлагыг хангасан байна.

Үндэсний статистикийн хорооны жил бүрийн мал тооллогын “А” дансны мэдээллээр баталгаажсан байх;
Банкны ижил төрлийн зээлийн бүтээгдэхүүнд тавигдах бусад шаардлага болон энэ гэрээг хэрэгжүүлэхтэй нийцүүлэн тавигдсан бусад шаардлагыг хангасан байна.

Related Articles

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button