гоо-сайхан

Шүд цайруулах 8 төрлийн шалгарсан арга

Гэрэлтсэн цагаан шүд ямар ч загвараас илүү бас хэзээд чиг хандлагын нэн тэргүүнд явдаг. Бид тамхи татах, кофе их хэрэглэх, эрүүл бус хүнс хэрэглэснээс үүдэн шүдэнд асуудал үүсч шарлах юм уу толбо үүсч эхэлдэг. Дэлхийн хүн амын 70% нь шүднийхээ гэрэлтсэн цагаан өнгийг алдаж байна. Харин их зардал гаргахгүйгээр шүдээ цагааруулах аргыг цөөхөн хүн л мэддэг.

Шүдний эмчийн өгч буй 8 зөвлөгөө.

Шүдээ эрүүл, гэрэлтсэн цагаан инээмсэглэлтэй болгоход тань туслах дараах зөвлөгөөг хүргэж байна.

1.Сода

Хүнсний сода нь гал тогооны угаалтуур угаахаас эхлээд гэрт байх бүх л төрлийн зүйлийг цэвэрлэхэд тохиромжтой зүйл юм. Мөн шүдийг цагааруулах ид шидтэй. 1 амны халбага содыг 1 амны халбага устай холин шүдээ угаана. 7 хоногт 1 удаа хэрэглэхэд хангалттай, учир нь хэт олон хэрэглэвэл таны шүдний пааланг гэмтээх магадлалтай.

2. Алимны цуу

Буйлыг эмчилж, толбо арилгадаг. Өдөр тутам хэрэглэснээр үр дүн нь гайхалтай хурдан мэдэгдэх болно. Алимны цуунд даавуу дүрээд 2-5 минут хэртэй шүдээ арчаад дараа нь цэвэр усаар зайлна. Үүнийхээ дараа ердийнхөөрөө шүдээ угаах хэрэгтэй.

3. Нимбэгийн эсвэл жүржийн хальс

Нимбэг болон жүрж нь бактерийн эсрэг үйлчилгээтэй бөгөөд дархлаа сайжруулдаг. Хальсыг нь дангаар хэрэглэх нь хүчил ихтэй бөгөөд энэ нь пааланг гэмтээдэг. Тиймээс нимбэг болон жүржийн хальсыг 7 хоногт 1 удаа хэрэглэхэд тохиромжтой.

4. Цайруулах бүтээгдэхүүн хэрэглэх

Тосон болон цайруулах гэсэн 2 төрлийн цайруулах бүтээгдэхүүн байдаг. Тосон бүтээгдэхүүн нь таны шүдийг гэмтээдэг тул угаадаг бүтээгдэхүүн хэрэглэх нь зүйтэй. Алим, лууван, попкорн, лийр, өргөст хэмх, зэрэг нь шүдийг цайруулах үйлчилгээтэй байдаг.

5. Тосоор амаа зайлах

Шүдний өнгийг гайхалтай сэргээж буйлны үрэвслээс хамгаалдаг. Самрын тосыг 5-10 минут аман дотроо байлган дараа нь усаар зайлна. Эсвэл хэдхэн дуслыг сойзон дээрээ тавин шүдээ угааж болно.

6. Нүүрс

Бидний өдөр тутамдаа хэрэглэдэг нүүрсэн эм нь аман дахь токминыг гадагшлуулж мөн шүдний өнгөрийг цэвэрлэн, цагааруулдаг. Эмийн сангаар зарагддаг нүүрсэн эмийг авч бага зэрэг нунтаглаад сойзон дээрээ тавиад зөөлөн угаана. Амандаа 10 минут байлгах хэрэгтэй. Өдөрт 2 удаа угаах хэрэгтэй.

7. Давс

Давс нь шүдний шарласан өнгийг арилгадаг. Мөн содатай хольж хэрэглэж болдог ба давсны ширхэг нь шүдийг гэмтээх магадлалтай тул зөөлхөн угаах хэрэгтэй. Мөн давсны ширхэгийг анхааралтай сонгож худалдан аваарай.

8. Базилик

Энэтхэгийн ариун ургамлын нэг бөгөөд өнгөр арилгах, шүд цагааруулахад ашигладаг. Шинэхэн базиликийн навчийг наранд тавьж хатаагаад нунтаглан шүдээ угаадаг. Эсвэл нунтагласан базиликийг гичний тостой холин шүдээ угааж бас болно.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button